| | USD/MNT 0₮

Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад өгөх зөвлөгөө

 
COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөж байна.
 
1. Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
2. Хүүхэд олноор цугласан тоглоомын талбайд тоглуулахгүй байх
3. Зайлшгүй гэрээс гарах тохиолдолд маск зүүх, 2 цагаас дээш хугацаанд маскыг солих, гарыг угаах, халдваргүйжүүлэх
4. Гэртээ өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, 3-4 удаа агааржуулалт хийх
5. Хүүхдийн аяга, таваг, халбага хэрэгслийг солихгүй байх
6. Хүүхдийн тоглоомыг сода, давстай халуун усаар угааж цэвэрлэх
7. Хүүхдийн гар нүүрийн алчуур, цагаан хэрэгслийг угааж индүүдэх
8. 3 цаг тутамд халуун хоол, цай хэрэглэх
9. Хөдөлгөөний идэвх (хүүхдийн дуунд бүжиглэх, тоглох)-ийг дэмжиж, чийрэгжүүлэх
10. Аливаа дэлгэц (ТВ, гар утас)-ийг нэг дор 30 минутаас илүү үзүүлэхгүй байх
11. Оройн 21 цагт унтуулж сургах
 
Бусад цочмог өвчнөөс сэргийлэх:
 
1. Хаврын улиралд дулаан хувцаслах
2. Даарснаас үүдэлтэй амьсгалын замын цочмог халдвар (ханиалгах, халуурах, хоолой өвдөх)-аас сэргийлэх
3. Угаартахаас сэргийлэх
4. Бага насны хүүхдийг аливаа бодис (эм, ахуйн цэвэрлэгээний бодис, цавуу)-ын хордолтоос сэргийлэх
5. Гадны биет (батарей, жижиг тоглоом, самар, шүр)-ийг залгих, хамар, чихэнд хийхээс сэргийлэх
6. 3 хүртэлх насны хүүхдэд витамин Д-г зохих тунгаар хэрэглэх ёстой. 
Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад өгөх зөвлөгөө
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.