| | USD/MNT 0₮

Согтуугаар осол гаргасан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн цуснаас дээж авч ШШҮТ-рүү явуулжээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн шөнө 00.40 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гаргасан талаар мэдээлсэн билээ. Тэрбээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад ХУД-ийн хоёрдугаар хороонд байх АПУ ХК-ийн хойд уулзварт осол гаргасан байна. Энэхүү хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байгаа юм. Осол гаргасан Д.Пүрэвдорж хөнгөн гэмтэж ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авсан гэх мэдээлэл байна. 

Харин осол гаргасан Д.Пүрэвдоржийн цуснаас дээж авч Шүүх шинжилгээний үндэсний төв рүү шинжлүүлэхээр явуулжээ. Тээврийн цагдаагийн албанаас шинжээчдийн дүгнэлт гараагүй болохоор шууд мэдээлэл өгөх боломжгүй гэв. 

Хатуу хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд хууль сахиулах ёстой УИХ-ын гишүүн архи согтууруулах ундаа хэрэглэж, замын хөдөлгөөнд оролцож яваад осол гаргасан ноцтой үйлдэл. Магадгүй одоо архи согтууруулах ундаа уугаагүй байсан гэх дүгнэлтийг ч гарахыг үгүйсгэхгүй юм. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн шөнө 00.40 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гаргасан талаар мэдээлсэн билээ. Тэрбээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад ХУД-ийн хоёрдугаар хороонд байх АПУ ХК-ийн хойд уулзварт осол гаргасан байна. Энэхүү хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байгаа юм.
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.