| | USD/MNT 0₮

Улсын Дээд шүүх МАН-ыг татан буулгах шийдвэр гаргана гэдэгт итгэж байна!

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Ардын Намыг тараах тухай захирамж гаргалаа. Захирамжаар татан буугдах “компани” шахуу болчихоод байгаа улс төрийн намыг татан буулгахын тулд энэхүү захирамжаа Улсын Дээд шүүхэд хүргүүлэв.

Цочмоор мэдэгдэл мөн үү гэвэл мөн. “Зуун настай нам”, “Төрийн эрх барьж байгаа гол тулгуур багана” гэхчлэн уянгын халил хөвөрнө. Гэхдээ 1990 он руу эргэн харцгаая! Хэдэн хүн төв талбайд өлсөөд Улс төрийн товчоог тараана гэдэгт хэдэн хүн, хэр итгэлтэй байсан юм бэ? Хамгийн гол нь Улс төрийн товчоо тарахад хэчнээн хүн ямар хэмжээнд баярлаж, хүчийг гайхаж, үр шимийг хүртсэн билээ гэдгийг сана! Тэр их айдас, балмагдал, хуягт танкуудыг хараад айж балмагдсан иргэд яваандаа малаа, орон сууцаа хувьчилж аваад, гадаад паспорт өвөртлөөд хүссэн бизнесээ хийгээд явах өдрүүдийг мөрөөдөж ч амжаагүй байтал хэдхэн хүн түүнд нь амь насаараа дэнчин тавин байж хүргэсэн.

Ерөнхийлөгчийн тархинд ийм л “цахилгаан цахиж аянга буусан” нь энэ болов уу. Тиймээс л “Галзуурав уу” гэмээр мэдэгдэл хийсэн биз. Одоо Ерөнхийлөгч Х.Баттулгын хийсэн мэдэгдлэлд “задлан” хийе. Хамгийн ноцтой нь ҮАБЗ он гарсаар хуралдаагүй юм байна. Үндэсний аюулгүй байдлыг хэн хамгаалж, “хадгалж” байв? “Монгол цэргийн холбоог намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж орон нутгийн төрийн захиргааны дэргэдэх Цэргийн штабуудын үйл ажиллагаатай холбож “Цэрэгжсэн намын бүтэц”-ийг бий болгосон гэж байна. Сонирхоод үзлээ. Үнэхээр тийм байна. Хурууны үзүүрээр хайхад Хан-Уул дүүргийн Монгол Цэргийн холбооны дүүргийн салбар хорооны тэргүүнээр ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхланг 2020 оны 9 дүгээр сарын 7-нд томилжээ. Хэнтий аймаг дахь салбар хорооны тэргүүнээр 2019 оны 9 дүгээр сарын 6-нд тус аймгийн Засаг дарга Н.Ганбямбыг, Дундговь аймгийн салбар хорооны тэргүүнээр аймгийн Засаг дарга О. Бат-Эрдэнийг, Увс дахь салбар хорооны тэргүүнээр Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханыг гэх мэт сонгоод яваад байж. Гэтэл “Монгол цэргийн нэгдсэнхолбоо” 2020 оны 12 дугаар сарын 30-нд Цэргийн төв эмнэлэгт 50 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл авч өглөө. Сайн байна. Бас мөнгө, санхүүтэй ТББ байх нь. Ингээд “Улсын дотор Улс байгуулагдах мэт Армиас гадна “Цэргийн нэгдсэн холбоо” гэж байна. Намын дарга нар удирдаж байна. Төр ба намын цэрэг гэж тусдаа байдаг болж нэг ёсондоо “цэрэгжсэн нам”-тай болчихжээ.

Засгийн газар нэг өдрийн дотор огцрохын тухайд МАН-ын шийдвэрээр шийдэгдсэн нь үнэн боловч иргэдийн өмнө хариуцлага хүлээх гэгч гоё тайлбартай байсан тул үүнд эрх баригч намын шийдвэрийг дагасныг хуулийн дагуу буруутгах аргагүй юм.

“Үндсэн хуулийн Цэцийг ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй болголоо” гэдэг үндэслэлийн цаана хэнийг хэнээр солиод, ямар ятгалгаар Цэцийн нэг гишүүнийг хуралд оролцохоос “татгалзуулсан” зэрэг нь олон нийтийн нүдний өмнө болоод өнгөрсөн үйл явц. Харин “МАН-ын удирдлага АН-ыг хагалан бутаргаж, тэр ч байтугай үндэсний эв нэгдлийг бусниулах ажиллагаа явууллаа гэдэг нь удаа дараа МАН-ыг гүтгэсээр байгаа тодорхойгүй төдийгүй инээдтэй үндэслэл шүү.

Харамсалтай бөгөөд ноцтой дараагийн үндэслэл нь “Ковид-19цар тахлыг удаа дараа улс төрийн зорилгодоо ашигласан гэдгээ баримтаар нотлохгүй бол Ерөнхийлөгч өөрөө гэм зэмд унаж мэдэх юм.

Дашрамд сануулахад Монгол Ардын Нам2016оноос хойш төрийн эрхийг хоёр удаа хууль бусаар авсан. УИХ-ын2016оны сонгуулиар “60тэрбумын схем” гэгч аргаар төрийн эрхийг хууль бусаар авсан нь шүүхээр тогтоогдож холбогдох хүмүүс хуулийн шийтгэл хүлээсэн. Үр дүнд нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдсан. Хоёр дахь нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахын тулд одоогийн МАН-ын дарга У.Хүрэлсүх “Намайг тагнаж чагналаа” гэсэн дуулиан дэгдээж, түүндээ дөрөөлөн өөрийг нь дэмжиж саналаа өгөх YES товчлуурыг ЖДҮХС-ийн зээл гэх 950 хүртэл сая төгрөгөөр "үнэлж" үр дүнд нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг хуйвалдаанаар унагааж У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан. Үүнд оролцолцогчдын дийлэнхийг намын удирдлагууд нь шийтгүүлэх байтугай төрийн албан тушаалаар шагнасаар байгааг бид харж байна. Харин цөөн зарим нь ял шийтгэл хүлээсэн. Ерөнхийлөгчийн захирамжид дурдсанчлан энэ Засгийн газраа өөрийн хүсэлт, дур зоргоор мөн л нэг өдрийн дотор огцруулж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаад олон нийтийн дунд тун тааламжгүй үнэлгээтэйгээр ажиллаж байгаа нь бодит үнэн!

Эцэст нь хэлэхэд хуульд заасан үндэслэлээр Улсын Дээд шүүх Монгол Ардын Намыг татан буулгах эсэх тухай асуудлыг хэлэлцэх нь гарцаагүй. Гэхдээ Улсын Дээд шүүхийн шүүгчид бол Монгол Улсын иргэн мөн. Нийтлэлийн эхэнд сануулсанчлан тангараг өргөсөн үүргээ биелүүлж хуулиа сахин хэлэлцэхэд Монгол Ардын Намыг татан буулгах шийдвэр гаргаж болохгүй гэх газаргүй.

Энэ бол хууль мөрдөх зарчим, хуульчийн ёс зүйгээс л шалтгаалах шийдвэр. Эцсийн дүнд хатуу үнэнтэй нүүр тулж өнөөдөр үүсээд байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн захирамжид дурдагдсан “хараат бусаар ажиллах ёстой төрийн байгууллагуудын үүрэг, зорилгыг гажуудуулж, МонголАрдынНамын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хууль зөрчин биелүүлдэг дуулгавартай бүтэц болгон хувиргажбайна” гэдэгтэй санал нэг байгаа бол,мөнМонгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн улмаар орон нутаг дахь намын удирдлага болон орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг даргыг цэрэгжүүлсэн зэрэг Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулсан нь нотлогдсон бол Монгол Ардын Намыг татан буулгах боломж Улсын Дээд шүүхэд байна.

Тэгэхээр Улсын Дээд шүүхийн шүүгчид Монгол Улсын өнөөгийн байдлын завхрал, хуулийн зөрчлүүдийг олж хараад ирээдүйн төлөө 100 насаараа түрээ барьсан МАН-ын шударга бус тогтолцоог нурааж чадах хүч тэр есхөн шүүгчид байна гэсэн үг. Мэргэжлийн эр зориг, эх оронч ухамсар, хуульдаа үнэнч үлдэх зарчим байвал ийм шийдвэр гарахгүй гэх аргагүй. Тийм ч учраас Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Дээд шүүхэд ийм цочир захирамж хүргүүлсэн нь итгэж найдсаных биз. Хэрхэхийг ШҮҮХ мэдтүгэй! Тэдний энэ удаагийн шийдвэр “Босцгоо, дарлагдсан ардууд аа” гэх мэт маш чухал хүлээлтийг үүсгээд байна.

Нийтлэлч: У.Оргилмаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Ардын Намыг тараах тухай захирамж гаргалаа. Захирамжаар татан буугдах “компани” шахуу болчихоод байгаа улс төрийн намыг татан буулгахын тулд энэхүү захирамжаа Улсын Дээд шүүхэд хүргүүлэв.
Улс төр

Сэтгэгдэл (125)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.