| | USD/MNT 0₮

Ховд аймагт өөрсдийгөө дур мэдэн эмчилсэн иргэдэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно гэв

Ховд аймагт халдварт өртсөн хоёр иргэн гэртээ өөрийгөө эмчилж байсныг аймгийн Тагнуулын газраас илрүүлсэн талаарх мэдээлэл цацагдсан. 

Энэ дагуу шалгалт явуулахад, дээрх зөрчлийг илрүүлжээ. Иймд өөрсдийгөө эмчилсэн иргэдэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохоор болсныг аймгийг Засаг дарга Б.Дүгэржав анхааруулав.

Тэрбээр “Орон нутагт хулгайгаар зорчих, өөрсдийгөө дур мэдэн эмчлэх тохиолдол гарч байна. Ялангуяа эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэлгүй хулгайгаар өөрийгөө эмчилж гадуур нийгмийн харилцаанд орж байгаа нь халдварт өвчнийг санаатайгаар тарааж буй ноцтой үйлдэл.

Ийм тохиолдолд Эрүүгийн хэрэг үүсгэнэ гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Үүнд цагдаагийн байгууллагаас хатуу хяналт тавихыг үүрэг болгосон. Мөн сошиалаар цагдаагийн алба хаагчийг дайрч доромжилж байна. Тэр хүмүүсээс айхгүй ажлаа хийнэ” гэлээ.

Ховд аймагт өөрсдийгөө дур мэдэн эмчилсэн иргэдэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно гэв
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.