| | USD/MNT 0₮

ОХУ-ын иргэнээс 30 тэрбум төгрөг залилсан хэргийн эзэн хэн байв

Байнга л олны хэл ам дагуулж явдаг Д.Бат-Эрдэнэ харамсалтай нь улсад төлөх ёстой татвараа төлдөггүй жудаггүй зантай болохыг олон нийт шүүмжилж, хэвлэлийнхэн ч онцолж байсан удаатай. УИХ-ын гишүүний сэнтийгээс бууснаас хойш Өмнөговь аймгийн Засаг даргын орон тооны бус зөвлөх гэх албан тушаалыг өөртөө бий болгосон түүнтэй холбоотой, олон жил дуншсан Тавантолгойн нүүрсний хулгайн хэргийг шалгаж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, Ажнай Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй этгээдүүдийн өмч хөрөнгө завшсан, хууль зөрчсөн үйлдлүүдээ шалгуулахад элдвээр саад хийж, хугацаа хожсон ч шат шатны шалгалтаар хууль бус үйлдлүүд нь эхнээсээ тогтоогдож, прокурорт шилжихэд бэлэн болсон.

Түүнтэй холбоотой нэлээдгүй олон хэрэг шалгагдаж байгаа бөгөөд үүний нэг нь  "Эрдэнэс Тавантолгой”-н лицензтэй талбайгаас алга болсон 370 орчим мянган тонн нүүрсний хэрэг юм.

Хэргийг дахин сануулбал, мэргэжлийн хяналтын байгууллагын хөндлөнгийн маркшейдеруудын хэмжилтээр 370 орчим мянган тонн нүүрс "Эрдэнэс Тавантолгой”-н лицензтэй талбайгаас алга болсон нь тогтоогдсон байдаг. Энэ нь тухайн үеийн ханшаараа 25 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөг гэсэн үг болохыг хэвлэлүүд онцолж байж.

Энэхүү хэргийг ЦЕГ-ын харъяа Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж тогтоон, 2020 оны дөрөвдүгээр сарын 10-нд прокурорт яллагдагчаар татахаар шилжүүлсэн аж.

Тэгвэл Ажнайтай холбоотой өөр нэгэн мэдээлэл олны чихийг дэлсэв. Тухайлбал, ОХУ-ын иргэн К.Д.Романовский Ажнай Д.Бат-Эрдэнэд луйвардуулж 30 орчим тэрбум төгрөгийн хохирол хүлээгээд байна гэжээ.

Тэрбээр энэ тухайгаа захидлаар дамжуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар болон Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд ханджээ. Тэрбээр Монголын түншүүдтэйгээ хамтран Говьсүмбэр аймаг дахь коксжих нүүрс боловсруулан, баяжуулах үйлдвэрийн зураг төслийг дуусгаж, тоног төхөөрөмжүүдийн захиалгыг хийсэн ба Чойрт төмөр зам бүхий ачих баазыг барьж байгуулан, Монголын Засгийн газар, яамд, орон нутгийн байгууллагуудаас шаардлагатай бүх бичиг баримтууд болон зөвшөөрлүүдийг авчээ. Энэхүү төслийн хүрээнд “Тавантолгой” хувьцаат компанийн 1 032 100 ширхэг хувьцааг хууль ёсны дагуу Хөрөнгийн биржээс худалдан авч, бүртгүүлсэн байна.

“Гэтэл Хятадын зах зээл дээр Таван Толгойн нүүрсний үнэ өсөхөд тус компанийн ноогдол ашигч мөн өссөн, гэтэл оюутан үеээс нөхөрлөж ирсэн “Ажнай” Бат-Эрдэнэ гэдэг нэрээрээ алдартай түнш маань гэнэт шунахай хүсэлдээ хөтлөгдөн, бизнесийн шударга зарчмыг огоорох болсон. Би өөрийн худалдан авсан “Таван Толгой” ХК-ийн 1 023 100 ширхэг хувьцаагаа Тээвэр хөгжлийн банк (Транс Банк)-аас авсан зээлийн барьцаанд тавьсан байсан. Бат-Эрдэнэ манай хувьцааг хуулийн болон хууль бус аргаар өөртөө авахын тулд янз бүрийн арга хэрэглэх болсон. Шударга үнэнд тулгуурласан Монголын шүүх тогтолцоо сайн ажиллаж, Д.Бат-Эрдэнийн залилангийн гэм буруутай үйлдлийг тогтоож чадаж байсан. 2009 оноос Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан.

Үнэн хэрэгтээ энэ хүний бий болгосон шударга бус шүүх систем нь өнөөгийн эмгэнэлт явдлын шалтгаан болж байна гэдэгт би итгэлтэй байна. 2009 оноос өмнө тэд манай 1,023,100 ширхэг хувьцааг өөртөө авч чадахгүй байсан ба харин бид бага хэмжээний ногдол ашиг авч байсан. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж буруу зүйл хийж, шүүх тогтолцоог өөрчилсөн, 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл миний нэр дээр жил бүр гурван тэрбум төгрөгийн ногдол ашиг хувиарлагддаг ба үүнийг Санхүүгийн зохицуулах хорооноос баталгаажуулсан байдаг, гэвч би ямар ч ноогдол ашиг авч чадахаа байсан. Би Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороонд хандахыг хүссэн хэдий ч, Батлан хамгаалахын сайдаар томилогдсон Д.Бат-Эрдэнэ миний ноогдол ашгуудыг өөрийн хувийн дансанд шилжүүлэн авсан.

Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр уг маргааныг шүүхээр эцэслэн хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд К.Д.Романовский миний нэр дээр байгаа хувьцааны хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гарсан, харин эсрэгээр, Бат-Эрдэнэ Монголын хөрөнгийн биржээр дамжуулан миний ногдол ашгийг авсаар байгаа юм. Тэрээр ийм маягаар Монгол улсын бүх хууль тогтоомж болон тогтоолуудыг үл тоомсорлосон үйлдэл хийж байгаа ба эдгээр хувьцаануудын тус бүрийн зах зээлийн үнэ 10 000-12 000 төгрөг байхад тэрээр залилан мэхлэх замаар 300 төгрөгөөр худалдан авсан. Өөрөөр хэлбэл, Д.Бат-Эрдэнэ хууль сахиулах байгууллага, шүүхийн байгууллага, хөрөнгийн бирж, нотариатчид, өмгөөлөгчид, прокурорууд гэх мэт хувь хүн, байгууллагуудтай хамтран зохион байгуулсан ажиллагаагаар ОХУ-ын иргэн намайг дээрэмдсэн юм” хэмээн захидалдаа дурджээ.

Ийм нэгэн “увайгүй” гэж хэлж болохоор эрхэм монголын толгойд гарч суучихаад даам гарч байна. Түүний өмчлөлийн "Тавантолгой" компани Тавантолгойн ордын мөргөцгийн нүүрсийг хулгайлдаг байсан тухай УИХ-ын гишүүн Л.Энхболд удаа дараа мэдэгдэж байсан. Энэ нь ч үнэн бололтой. Гэтэл одоог хүртэл түүнд ямар нэгэн хариуцлага тооцоогүй нь Монгол Улсын хууль, шүүхийн засаглал уналтад орсныг илтгэж байна.

Байнга л олны хэл ам дагуулж явдаг Д.Бат-Эрдэнэ харамсалтай нь улсад төлөх ёстой татвараа төлдөггүй жудаггүй зантай болохыг олон нийт шүүмжилж, хэвлэлийнхэн ч онцолж байсан удаатай. УИХ-ын гишүүний сэнтийгээс бууснаас хойш Өмнөговь аймгийн Засаг даргын орон тооны бус зөвлөх гэх албан тушаалыг өөртөө бий болгосон түүнтэй холбоотой, олон жил дуншсан Тавантолгойн нүүрсний хулгайн хэргийг шалгаж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, Ажнай Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй этгээдүүдийн өмч хөрөнгө завшсан, хууль зөрчсөн үйлдлүүдээ шалгуулахад элдвээр саад хийж, хугацаа хожсон ч шат шатны шалгалтаар хууль бус үйлдлүүд нь эхнээсээ тогтоогдож, прокурорт шилжихэд бэлэн болсон.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.