| | USD/MNT 0₮

Э.Одгэрэл:1980-аад оны үед Цогоо маань бид нартай хамт загвар өмсдөг байлаа

"Жирийн монгол охин” “Агшин”, “Хүүхэд нас“, “Охин минь дээ”, “Бүсгүй минь” зэрэг сэтгэлд хоногшсон дуунуудын эзэн дуучин, хөгжимчин Б.Цог таалал төгссөн харамсалтай мэдээлэл өчигдөр цахим орчинд тархсан билээ. Монгол түмэн түүний дууг сонсдог фенүүд нь харуусч халаглаж байна. 

Карантинд 14 шоуны уран бүтээлчид дуучин Б.Цогийг дурсаж, жүжигчин Тэмка "Жирий монгол охин" дууг нь дуулж хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр хөтлөгч Э.Одгэрэл "Хүмүүс мэдэхгүй байх. 1980-аад оны үед Цогоо маань бид нартай хамт загвар өмсдөг байлаа. Бид нарт насаа нэмж хэлдэг байсан юм билээ. Дүү гэдгийг сүүлд мэдсэн. Их өгөөмөр тусч хүн байлаа. Тайзны ард бид нарт их тусалдаг тусч нэгэн байсан. 

Хүмүүст хандаж хэлэхэд хамтдаа байх цаг хугацаандаа нэг нэгэндээ хайртай дэмтэй байж биенээ хайрлаж байгаарай" гэв. 

Э.Одгэрэл:1980-аад оны үед Цогоо маань бид нартай хамт загвар өмсдөг байлаа
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.