| | USD/MNT 0₮

Олон нийтийн сүлжээгээр ХӨСҮТ рүү дайрч байгаа нь эмч, ажилчдын сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна гэв

Сүүлийн хэдэн өдөр ХӨСҮТ-тэй холбоотой таагүй мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан. Тодруулбал, ХӨСҮТ-ийн ажилтнууд шинжилгээний бичгийг засварлаж, сөрөг гэсэн хариуг "үйлдвэрлэдэг" байжээ гэсэн мэдээлэл гарсан юм. Тэгвэл энэ асуудлыг тагнуул, хуулийн байгууллага шалгаж эхэлсэн юм байна.

Харин ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан "Сүүлийн үед ХӨСҮТ рүү сошиал дайралт маш их ирж байна. Энэ мэдээлэл халдварын голомтод ажиллаж байгаа эмч ажилтнуудын сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна. Тэнд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад урам өгөх хэрэгтэй байна. Цахим орчинд тархсан худал мэдээнд автахгүй байхыг хүсье. Албаны мэдээлэлд итгэж байхыг хүсье" гэлээ. 

Олон нийтийн сүлжээгээр ХӨСҮТ рүү дайрч байгаа нь эмч, ажилчдын сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна гэв
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.