| | USD/MNT 0₮

Хүүхдүүд халдвар авах тохиолдол их байна гэв

Хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд насанд хүрээгүй хүүхдүүд халдвар авах тохиолдол нэмэгдэж байгаа талаар өнөөдөр ЭМЯ-наас мэдээлэв. Тодруулбал, хүүхдийн тоглоомын талбайд тоглож байгаад халдвар авсан хүүхдүүд олон байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар батлагдсан нийт тохиолдлын 20 хувь нь 0-17 настай 4412 хүүхэд байна. 

Эцэг эхчүүд хүүхдүүдээ агаар салхинд гаргаж байгаа нэрээр тоглоомын талбай дээр олноор тоглуулснаас болж халдвар илрээд байна. Тиймээс эцэг эхчүүд асран хамгаалагч нарыг хүүхдээ салхилуулахдаа олон хүнтэй газар аваачихгүй, халдвар хамгааллын дэглэмийг маш сайн сахихыг зөвлөж байна гэлээ. 

Өнөөдрийн байдлаар батлагдсан нийт тохиолдлын 20 хувь нь 0-17 настай 4412 хүүхэд байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.