| | USD/MNT 0₮

Коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 49-д хүрлээ

Өнгөрсөн 24 цагт коронавирусийн халдвараар таван хүн нас барсан байна. Ийнхүү Монгол Улсад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барсан тохиолдол 49 болов. 

Өнгөрсөн хоногт нас барсан тохиодлыг тодруулбал, 75 настай эмэгтэй, энэ сарын 11-нд онош нь батлагдаж, Ачтан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нэн хүнд хэлбэрээр нас баржээ. Мөн 55 настай эмэгтэй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол 34 настай эрэгтэй Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн өвчний улмаас нас барсан байна.

Мөн  Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 57 настай эрэгтэй, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан 61 настай эрэгтэй нас барсан. Нас баралт залуужиж байгаа бөгөөд 20 настай, 32, 34 настай гээд залуус харамсалтайгаар амиа алджээ. 

Өнгөрсөн 24 цагт коронавирусийн халдвараар таван хүн нас барсан байна. Ийнхүү Монгол Улсад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барсан тохиолдол 49 болов.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.