| | USD/MNT 0₮

34-75 насны таван хүн нас барж, хүнд өвчтөнүүдийн тоо огцом нэмэгдэж байна

Манай улсад сүүлийн 24 цагт 889 хүн коронавируст халдвараар өвчилж, таван хүн нас барсан байна. Ингэснээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдлын тоо 22,884-д хүрч, нас баралт 49 боллоо. Нас барсан хүмүүсийн хувьд, 

  • 75 настай эмэгтэйн онош 4 сарын 11-нд батлагдаж, "Ачтан" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн хавсарсан хүнд хэлбэрээр нас барсан.
  • 55 настай эмэгтэй Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Тухайн хүн өөрөө уушгины хатгалгаатай байсан тул богино хугацаанд өвчин нь хүндэрч, нас барсан.
  • 34 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 15-нд нас барсан.
  • 57 настай эрэгтэй гуравдугаар сарын 31-нд онош нь батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барсан.
  • 61 настай эрэгтэйн онош дөрөвдүгээр сарын 16-нд батлагдсан. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас баржээ.

Халдварыг задалж үзвэл, УБ хотод 767, орон нутагт 118, эмнэлгээс шалтгаалах 4 халдвар бүртгэгджээ. 

Манай улсад сүүлийн 24 цагт 889 хүн коронавируст халдвараар өвчилж, таван хүн нас барсан байна. Ингэснээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдлын тоо 22,884-д хүрч, нас баралт 49 боллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.