| | USD/MNT 0₮

Завхан аймагт коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 35 боллоо

 
Энэ сарын 17-ны өдөр Ховд аймаг руу Улиастай сумын 191, Баянтэс сумын 4, Алдархаан сумын 2, нийт 197 иргэний PCR шинжилгээний сорьц тээвэрлэснээс Улиастай сумын 14 иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа.
 
Нэг иргэн нь нас барсан. Халдвартын тасагт шилжүүлсэн 3 иргэн, гэрийн тусгаарлалтад байгаа эрсдэл өндөртэй нэгдүгээр хавьтлын 10 иргэн халдвар авчээ.
Улиастай суманд тогтоосон ТЭГ ЗОГСОЛТ-ыг энэ 4-р сарын 25 хүртэл сургахаар шийдвэрлээд байна.
 
Тосонцэнгэл суманд голомт тодорхойгүй 2 иргэн коронавирусийн халдвар авч, мөн нэг иргэн нас барсан тул ТЭГ ЗОГСОЛТ-ыг үргэлжлүүлж байна. Ойрын болон дам хавьтлын 130 гаруй иргэн байгаагаас 66 иргэнд нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 40 иргэний хариу эeрэг гарсан.
 
Иймд шинжилгээг баталгаажуулахаар PCR сорьцыг өнөөдөр Архангай аймаг руу тээвэрлэж байна. Ийнхүү Завхан аймагт коронавирусний нийт батлагдсан тохиолдол 35 боллоо.
 
Завхан аймагт коронавирусний нийт батлагдсан тохиолдол 35 боллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.