| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар жолоо барьж, зам тээврийн НОЦТОЙ осол гаргажээ

Өнгөрсөн шөнө зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, “19-ийн үйлчилгээний төв”-ийн урд автозамын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2021 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 22.55 минутад хүлээн авчээ. Ингээд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 22.58 цагт очиход иргэн Д-ийн “Ниссан Тиана” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсан бөгөөд таван минутын дотор галыг унтраажээ. Уг хэргийг ХУД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар жолоог УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж барьж байсан бөгөөд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэнэ. 

Өнгөрсөн шөнө зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, “19-ийн үйлчилгээний төв”-ийн урд автозамын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2021 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 22.55 минутад хүлээн авчээ. Ингээд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 22.58 цагт очиход иргэн Д-ийн “Ниссан Тиана” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсан бөгөөд таван минутын дотор галыг унтраажээ. Уг хэргийг ХУД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.