| | USD/MNT 0₮

Т.Хүрэлбат:Миний дүү Т.Чимгээг дөрвөн жил эрүүдэн шүүлээ

ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооноос Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан “Эрүүдэн шүүлтийг таслан зогсооё” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгийг өнөөдөр Хуульзүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Түр хорооны дарга Ж.Батзандан, түр хорооны гишүүн Л.Болд болон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагууд, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж гурван шатны шүүхээс 24 жилийн хорих ял авсан Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат энэ хэлэлцүүлэгт оролцжээ.

Тэрбээр “Миний дүү Т.Чимгээг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн аймшигт хэрэгт холбогдуулаад, дөрвөн жил шоронд хорьж байна. Хэрвээ миний дүүгийн хашаанд цогцос хаяагүй бол, миний дүүгийн толгойд хар уут углаагүй бол, өвлийн хүйтэнд шүүх хуралд зөвхөн углааштай нь авч яваагүй бол, эмэгтэй хүнийг гурван сар усанд оруулахгүй, харанхуй хонгилд хориогүй бол, өөр камераас шалдан нүцгэн эрэгтэй хүн өрөөнд нь оруулж дарамтлаагүй бол би өнөөдөр Монгол Улсад эрүүдэн шүүлт гэж юм байхгүй, Ардчилсан сайхан оронд амьдарч байна гэж бодож явах байлаа.

Өнөөдөр би энэ бүхнээс хараад, эрүүдэн шүүлт гэж ямар аймшигтай байдаг юм бэ гэж боддог. Тухайн үед би эрүүдэн шүүлтийн талаар шүүх, прокурор, тагнуул гээд бүх байгууллагад хандаж байсан ч тэд хариу өгөөгүй” гэжээ.

 

Миний дүү Т.Чимгээг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн аймшигт хэрэгт холбогдуулаад, дөрвөн жил шоронд хорьж байна. Хэрвээ миний дүүгийн хашаанд цогцос хаяагүй бол, миний дүүгийн толгойд хар уут углаагүй бол, өвлийн хүйтэнд шүүх хуралд зөвхөн углааштай нь авч яваагүй бол, эмэгтэй хүнийг гурван сар усанд оруулахгүй, харанхуй хонгилд хориогүй бол, өөр камераас шалдан нүцгэн эрэгтэй хүн өрөөнд нь оруулж дарамтлаагүй бол би өнөөдөр Монгол Улсад эрүүдэн шүүлт гэж юм байхгүй, Ардчилсан сайхан оронд амьдарч байна гэж бодож явах байлаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.