| | USD/MNT 0₮

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт хүнд, хүндэвтэр өвчтэй хүмүүсийг хүлээн авч эхэллээ

Өчигдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 18-нд Монгол-Япон сургалтын эмнэлэгт ковид-19 өвчтөн хүлээн авч эхэлсэн. Тус эмнэлэг 74 ор бэлтгэж хүндэвтэр, хүнд хүмүүсийг хүлээн авна. Өчигдрийн хувьд 30 гаруй хүнийг хэвтүүлж, эмчилгээ эхэлсэн байна. Тус эмнэлэгт очиж хүчилтөрөгчийн аппарат суурилуулж эхэлсэн эсэхийг шалгав. Мөн АШУҮИС-ийн оюутны байранд 450 орчим хүн авах бэлтгэл ажлын явцыг шалгаж зохих үүрэг чиглэлийг өглөө. Баянгол дүүргийн хувьд тандалт хариу арга хэмжээний багийн байрлах байраа шийдвэрлэж бэлтгэл ажлаа бүрэн хангаж дуусгасан байна. Мөн ахмадын эмнэлэгтээ 100 ор гаргаж ковид-19 өвчтөн авна. Тус эмнэлэг хүчилтөрөгчийн хангамжтай 6 ор бэлдсэн байна. Нэмж 4 ор бэлтгэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд үүрэг болгож шаардлагатай зардлыг шийдлээ.

Өчигдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 18-нд Монгол-Япон эмнэлэгт ковид-19 өвчтөн хүлээн авч эхэлсэн. Тус эмнэлэг 74 ор бэлтгэж хүндэвтэр, хүнд хүмүүсийг хүлээн авна. Өчигдрийн хувьд 30 гаруй хүнийг хэвтүүлж, эмчилгээ эхэлсэн байна. Тус эмнэлэгт очиж хүчилтөрөгчийн аппарат суурилуулж эхэлсэн эсэхийг шалгав. Мөн АШУҮИС-ийн оюутны байранд 450 орчим хүн авах бэлтгэл ажлын явцыг шалгаж зохих үүрэг чиглэлийг өглөө. Баянгол дүүргийн хувьд тандалт хариу арга хэмжээний багийн байрлах байраа шийдвэрлэж бэлтгэл ажлаа бүрэн хангаж дуусгасан байна. Мөн ахмадын эмнэлэгтээ 100 ор гаргаж ковид-19 өвчтөн авна. Тус эмнэлэг хүчилтөрөгчийн хангамжтай 6 ор бэлдсэн байна. Нэмж 4 ор бэлтгэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд үүрэг болгож шаардлагатай зардлыг шийдлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.