| | USD/MNT 0₮

Энэ долоо хоногийн сүүлчээр вакцины хоёр дахь тунг иргэдэд хийж эхэлнэ

Коронавирусийн эсрэг вакцины нийлүүлэлт тодорхой шалтгаангүйгээр саатаж, хоёр дахь тунгаа хийлгэх байсан иргэд ихэд бухимдаж байгаа. Харин Засгийн газар болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ долоо хоногийн сүүлчээр хоёр дахь вакцины тунг хийж эхэлнэ гэсэн мэдээллийг өгсөн юм. 

Тодруулбал, “Синофарм”-ын вакцины давтан тунг энэ долоо хоногийн сүүлчээр иргэдэд хийж эхлэх нь. Хоёр дахь тунгаа хийлгэх хугацаа болсон иргэдэд мессэжээр мэдээлэл очих юм байна. Вакцины хоёр дахь тунг хийж эхлэхээс өмнө нарийн мэдээлэл өгөх ажээ.

Харин “АстраЗенека” вакцины хувьд давтан тунд хамрагдах 100 мянган хүнээс Эрүүл мэндийн салбарынхны тарилга эхэлсэн байна. “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэх “АстраЗенека” вакцины дараагийн ээлж мөн энэ долоо хоногт ирж, эхний тунгаа авсан хүмүүсийг бүрэн дархлаажуулах боломжтой болох ажээ.

Дашрамд дурьдахад, манай улс 2 сая 200 мянган иргэнээ вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн бөгөөд тавдугаар сард хотын иргэдээ бүрэн хамруулж дуусна гэсэн юм. 

 
Тодруулбал, “Синофарм”-ын вакцины давтан тунг энэ долоо хоногийн сүүлчээр иргэдэд хийж эхлэх нь. Хоёр дахь тунгаа хийлгэх хугацаа болсон иргэдэд мессэжээр мэдээлэл очих юм байна. Вакцины хоёр дахь тунг хийж эхлэхээс өмнө нарийн мэдээлэл өгөх ажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.