| | USD/MNT 0₮

"Гацуурт" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Чинбатыг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна

"Гацуурт" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Чинбатыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлжээ. Ингэхдээ Л.Чинбатыг мөрдөн шалгах ажиллагааны явцад оршин суугаа газраа өөрчилсөн талаараа мэдэгдээгүй, холбоо барих утасны дугаар луу залгахаар дуудлагад хариу өгөхгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүргээ биелүүлэхгүй таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж үзжээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад хараахан мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн юм. Харин эх сурвалжуудын мэдээлж буйгаар "Тариалан эрхлэгчдийг дэмжих сан”-гийн үрийн буудайн хөтөлбөрт төсөвлөсөн мөнгөний 50 орчим хувийг Л.Чинбатын хамаарал бүхий компаниуд авсан, Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих сангийн хөтөлбөрөөс авсан хоёр тэрбум төгрөгөө төлөөгүй зэрэг шалтгаанаар шалгаж байсантай холбогдуулан эрэн сурвалжилж байж болзошгүй хэмээсэн юм.

Үүнээс гадна гэмт хэрэг үйлдээгүй ч иргэний хэрэг дээр хэн нэгэн этгээд шүүхэд тухайн хүнд холбогдуулан нэхэмжлэл гаргахад тухайн хүн оршин суугаа хаяг дээрээ байхгүй тохиолдолд эрэн сурвалжилж болох юм. Энэ талаарх жишээг Төрийн соёрхолт дуучин Л.Болдыг эрэн сурвалжилж байснаас харж болох юм.

"Гацуурт" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Чинбатыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлжээ. Ингэхдээ Л.Чинбатыг мөрдөн шалгах ажиллагааны явцад оршин суугаа газраа өөрчилсөн талаараа мэдэгдээгүй, холбоо барих утасны дугаар луу залгахаар дуудлагад хариу өгөхгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүргээ биелүүлэхгүй таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж үзжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.