| | USD/MNT 0₮

Завханд шинжилгээний хариу нь эерэг гарсан өндөр настан өнөө өглөө нас баржээ

Завханд түргэвчилсэн шинжилгээний хариу нь эерэг гарсан өндөр настан өнөө өглөө нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тухайн аймгийн Халдвартын эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан 84 настай иргэн нас баржээ.

Талийгаачаас писиар шинжилгээ авсан бөгөөд хариуг Ховд аймаг руу явуулжээ. Шинжилгээний хариу маргааш гарах юм байна. Талийгаач хууч архаг суурь өвчтэй байсан бөгөөд коронавирусээр нас барсан уу гэдэг нь маргааш тодорхой болох юм байна.

Дашрамд дуулгахад орон нутагт халдвараар нас баралт бүртгэгдэж эхэлсэн бөгөөд Сүхбаатар аймагт нэг тохиолдол бүртгэгдсэн байгаа юм. 

Талийгаач хууч архаг суурь өвчтэй байсан бөгөөд коронавирусээр нас барсан уу гэдэг нь маргааш тодорхой болох юм байна.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.