| | USD/MNT 0₮

Өргөө амаржих газарт жирэмсэн таван эх амаржсан байна

Нийслэлийн Өргөө амаржих газарт коронавирусийн халдвар гарч нэг эмч, дөрвөн ажилтан халдвар авсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл тус амаржих газарт жирэмсэн төрөх дөхсөн эхчүүд ирж амаржиж байгаа юм байна. 

Энэ талаар тус эмнэлгийн дарга Ж.Энхцэцэг "Манайх коронавирусийн халдвартай таван эхийг амаржуулсан. Өнөөдөр нэг эх өвдөөд, ирчихсэн байна.  Мөн эмэгтэйчүүдийн тасагт халдвартай нь батлагдсан нэг хүн эмчлүүлээд гарсан.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ХӨСҮТ-д халдвартай 20 гаруй эх төрсөн. Халдварын тархалт нэмэгдэж байгаа өнөө үед халдвартай эхийн төрөлт энэ хэрээр нэмэгдэж байна. Ийм ч учраас ХӨСҮТ маань ачааллаа дийлэхгүй, нийслэлийн амаржих газруудад халдвартай эхийг төрүүлэх шаардлага тулгараад байгаа.

Иймээс бид бэлтгэл ажлаа сайтар хангах гээд өдөр, шөнөгүй ажиллаж байна" гэжээ. 

Өргөө амаржих газарт жирэмсэн таван эх амаржсан байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.