| | USD/MNT 0₮

Нас баралт огцом нэмэгдэж байгаа учир гэрээр эмчлүүлж байгаа иргэдийг эмнэлэг, тусгаарлах байранд авч эхэллээ

УОК-ын арвандөрөвдүгээр хурал өчигдөр цахимаар болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. 

Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг хязгаарлах талаар авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар нэгдсэн мэдээлэл сонсов. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөтгөх зорилгоор  АШУҮИС-ийн “Монгол-Японы эмнэлэг”,  Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг болон бусад эмнэлгийн орыг чөлөөлж, коронавируст халдвараар өвчилсөн хүндэвтэр, хүнд өвчтөнийг эмчлэх асуудлыг шийдвэрлэх тухай ЭМ-ийн сайдын саналыг дэмжлээ.

Нийслэлд хүн амын дунд цар тахлын халдвар нэмэгдсэнтэй холбогдуулан иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламжийн үйлчилгээг өргөтгөх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлынхаа талаар НЭМГ-ын дарга мэдээлэл өглөө. Иргэд, тээврийн  хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг зохицуулж буй зохицуулалтын талаар НЗД-ын орлогч тайлан тавилаа. Халдвар ихээр тархаж, иргэдийн биеийн байдал хүндэрч, нас баралт нэмэгдэж буй учир гэрээр эмчлэгдэж байгаа иргэдийг эмнэлэг, тусгаарлах байранд татан авч эмчлэх нь зүйтэй гэдэгт комиссын гишүүд санал нэгдлээ.

Иймд оюутны дотуур байр, сургуулийн байр, спортын заал, зочид буудлуудын орны тоон судалгааг УОК-ын шуурхай штабаас гаргасны дагуу бэлтгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх орчныг тухай бүрт бүрдүүлэхээр болов. 

Нийслэлд хүн амын дунд цар тахлын халдвар нэмэгдсэнтэй холбогдуулан иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламжийн үйлчилгээг өргөтгөх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлынхаа талаар НЭМГ-ын дарга мэдээлэл өглөө. Иргэд, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг зохицуулж буй зохицуулалтын талаар НЗД-ын орлогч тайлан тавилаа. Халдвар ихээр тархаж, иргэдийн биеийн байдал хүндэрч, нас баралт нэмэгдэж буй учир гэрээр эмчлэгдэж байгаа иргэдийг эмнэлэг, тусгаарлах байранд татан авч эмчлэх нь зүйтэй гэдэгт комиссын гишүүд санал нэгдлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.