| | USD/MNT 0₮

ЗӨРЧЛИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭГЧ С.МИШГЭЭ ӨӨРИЙГӨӨ ШАТААХЫГ ОРОЛДЖЭЭ

Өнөөдөр 11.00 цагийн үед иргэн С.Мишгээ Төрийн ордны дэргэд өөрийгөө шатаах оролдлого хийжээ.

Хэргийг тодруулбал, Төрийн ордны зүүн хаалган дээр иргэн С.Мишгээ Засгийн газарт эсэргүүцэл үзүүлж байна хэмээн үг хэлж байгаад савтай шатахуун өөр дээр цацаж галдан шатаахыг оролдсон байна.

Улмаар цагдаагийн байгууллагын алба хаагчид түүний эл үйлдлийг таслан зогсоож түр саатуулан шалгаж байна. Өөрийгөө шатаах оролдлого хийх үеэрээ тэрбээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд ганцаараа байжээ. Иргэн С.Мишгээгийн хувьд Зөрчлийн хуулийг эсэргүүцэж удаа дараа хэвлэлийн бага хурал хийж, төв талбай дээр өлсгөлөн зарлаж, зөрчлийн хуулийг эсэргүүцэж амиа золиослоно гэдгээ мэдэгдэж байсан юм.

Одоогоор Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэс дээр байцаалт авч байгаа юм байна. 

 

Иргэн С.Мишгээ Төрийн ордны зүүн талд өөрийгөө шатаахыг оролджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.