| | USD/MNT 0₮

Үзэгчдээс ирсэн сугалааг хаясан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

Өчигдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 15-нд өргөн нэвтрүүлгийн нэгэн телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр үзэгчдээс ирсэн сугалааг хаясан үйлдэл бүхий бичлэг цахим орчинд олон хүний шүүмжлэл дагуулаад буй. Үүнтэй холбогдуулан телевиз болон "Эгнэшгүй их" ХХК-иас мэдэгдэл гаргасан юм. Гэвч тус мэдэгдлүүдэд олон нийтийн хуурсан зүйл байхгүй хэмээн биеэ "өмөөрцгөөж", бурууг бие бие рүүгээ чихсэн байсан юм. Тухайлбал, ТВ9 телевиз нь 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн Сангийн яамны тусггай зөвшөөрөл бүхий “Эгнэшгүй их” ХХК-тай эфирйин цаг түрээслэх гэрээ байгуулж, сугалааны нэвтрүүлгийг шууд дамжуулж байсан. Ингэхдээ шууд дамжуулалтын явцад тухайн компанийн алдаатай байж болзошгүй үйлдэл болсон тул гэрээгээ цуцалж байгаагаа мэдэгджээ. 

Харин "Эгнэшгүй их" ХХК-ийн зүгээс "Сугалаа хаяж, шууд нэвтрүүлгээс орхигдуулсан асуудал байхгүй. Хөтлөгч ажилтанд сугалаа эвхүүлэхээр дамжуулах явцад камерт орох гээд байсан учир шидсэн гэсэн асуудал гарсан. Хөтлөгч болон телевизийн асуудлыг хариуцсан хүмүүст бид санал гомдолоо хүргүүлсэн болно" гэжээ.

Энэ талаар бид ЦЕГ-аас тодруулахад "Сугалаатай холбоотой асуудлыг СБД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн" хэмээлээ.

Энэ талаар бид ЦЕГ-аас тодруулахад "Сугалаатай холбоотой асуудлыг СБД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн" хэмээлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.