| | USD/MNT 0₮

Хоногт зургаан иргэн халдвараар нас барж, нийт нас баралт 37 боллоо

Хоногт халдвараар нас барах иргэдийн тоо нэмэгдэж байна. Өнгөрсөн шөнө гэхэд зургаан иргэн халдвараар нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр нас баралт 37 болж байна. Өчигдөр нас барсан иргэдийн тав нь Нийслэлд бол нэг нь Сүхбаатар аймагт бүртгэгджээ. Тус иргэдийн нэг нь БЗД-т гэртээ эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ.

Нас баралт залуужиж 20 настай залуу гэртээ нас барсан бол өчигдөр 32 настай эрэгтэй халдвараар нас барлаа. Мөн халдвартай нь оношлогдоод эмнэлгийн тусламж авч чадалгүй биеийн байдал нь хүндэрч нас бараад байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ. 

Хоногт зургаан иргэн халдвараар нас барж нийт нас баралт 37 боллоо
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.