| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгч Х.Баттулгыг сонгуульд нэр дэвших эсэхийг өнөөдөр ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан шийднэ

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэхээр Цэц дунд суудлын хуралдаанаа өнөөдөр зарласан байгаа. Энэ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд нэр дэвших эсэх нь тодорхой болно. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяаг шийднэ гэсэн үг. 

Тухайлбал, нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-аас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн байдаг.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль /маргаан үүсгэсэн заалтууд/:

  • 3.1.2.“нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг
  • 5.4.50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.
  • 5.6.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.

26.2.Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна.

  • 26.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх
  • 26.2.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх
  • 26.2.3.сэтгэцийн эмгэггүй байх.

Нэр бүхий дөрвөн иргэн гомдол гаргахдаа дээрх заалтуудыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн бөгөөд одоогийн Ерөнхийлөгч, өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүс дахин нэр дэвшихгүй гэдэг заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулах ёстой гэж үзсэн. Үндсэн хуульд Ерөнхийлөгчөөр нэг удаа, зургаан жилээр сонгогдох энэ заалтыг холбогдох хуулиар зохицуулж өгөөгүй гэсэн утгатай мэдээллийг Цэцэд гаргасан. Өнөөдөр болох Цэцийн дунд суудлын хуралдаанаас ямар шийдвэр гаргахаас УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэх нь тодорхой болно.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэхээр Цэц дунд суудлын хуралдаанаа өнөөдөр зарласан байгаа. Энэ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд нэр дэвших эсэх нь тодорхой болно.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.