| | USD/MNT 0₮

Цагдан хоригдож байгаа Н.Түвшинбаяраас ХАЛДВАР илэрчээ

Найз Н.Энхбатыг зодож тархинд нь хүнд гэмтэл учруулсан хэргээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож буй Олимпийн аварга Н.Түвшинбаярын түргэвчилсэн шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн байна.

Уг сорьцыг PCR оношлуураар баталгаажуулахаар ХӨСҮТ рүү хүргүүлсэн байна. Шинжилгээний хариу өнөөдөр гарна. Түүнийг 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хүргэсэн байна. Түүнчлэн улсын хэмжээнд цагдан хорих ангиудад хоригдож буй 121 хоригдлоос халдвар илэрсний дөрөв нь 461 дүгээр хорих ангид байгаа аж.

Цагдан хоригдож байгаа Н.Түвшинбаяраас ХАЛДВАР илэрчээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.