| | USD/MNT 0₮

Начин Э.Энхбатыг эхнэртэй нь хамт сахилцахаар Н.Түвшинбаярын эхнэр өнөө өглөө Сөүл рүү нисчээ

Найз Н.Түвшинбаяр аваргад зодуулж, тархиндаа хүнд гэмтэл авсан Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг эмчлүүлэхээр ар гэрийнхэн нь БНСУ руу авч явсан билээ. Тус хотын Аньсан эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа Э.Энхбатыг эхнэр Б.Нандинцэцэг нь сахих бөгөөд одоогоор зочид буудлын тусгаарлалтад байгаа юм байна.

Харин Олимпийн аварга Н.Түвшинбаярын эхнэр Б.Оюунбилэг начны эхнэр Б.Нандинцэцэгтэй хамт сахиж, биеийг нь тэнхэртэл хамт байхаар өнөө өглөө тусгай үүргийн онгоцоор Сөүл рүү нисчээ.

Энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Б.Оюунбилэг явна гэж байсан. Гэхдээ хагас сайнд тусгай үүргийн онгоцоор явна гэж байсан. Өнөө өглөө явсан эсэхийг бол мэдэхгүй байна. Явах нь бол үнэн" гэсэн юм. 

Тэгвэл Н.Түвшинбаярын эхнэр Б.Оюунбилэг өглөө 08.30 цагт Асиана Эйрлайнэс нислэгээр Сөүл хотыг зорьсон нь үнэн байна. 

Найзыгаа зодож гэмтээсэн Н.Түвшинбаяр өмгөөлөгчөөрөө дамжуулан Э.Энхбатын эмчилгээний зардлыг бүрэн гаргахаа мэдэгдсэн байгаа. Түүний хувьд одоогоор цагдан хоригдож байгаа бөгөөд цагдаагийн байгууллагад гурван удаа мэдүүлэг өгсөн байгаа юм байна. 

Олимпийн аварга Н.Түвшинбаяр аваргын эхнэр Б.Оюунбилэг өнөө өглөө Сөүл хотыг зорьжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (46)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.