| | USD/MNT 0₮

Оюутолгойн гэрээг байгуулахдаа эрх мэдлээ урвуулан ашигласан гэх С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг шүүх хурал ХОЙШИЛЛОО

Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн, Сангийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан С.Баярцогт, Татварын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой”-н захирал асан Д.Ганболд, ТЕГ-ын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга байсан Б.Бадрал нарын гаргасан гомдлыг Улсын дээд шүүх энэ сарын 16-ны өдөр хянан хэлэлцэхээр товлосон. Тэгвэл тус шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул УОК-ын шуурхай штаб, дүүргийн онцгой комиссын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу шүүгч, ажилтан, албан хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдах, биеийн эрүүл мэндийн байдлыг тандах болон шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэх болсонтой холбогдон 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд Улсын Дээд шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарлах болсныг мэдэгджээ.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн, Сангийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан С.Баярцогт, Татварын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой”-н захирал асан Д.Ганболд, ТЕГ-ын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга байсан Б.Бадрал нарын гаргасан гомдлыг Улсын дээд шүүх энэ сарын 16-ны өдөр хянан хэлэлцэхээр товлосон. Тэгвэл тус шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.