| | USD/MNT 0₮

Албан үүргээ гүйцэтгэн халдварын голомтод ажилласан дэд хурандаа ХАЛДВАРААР нас барлаа

Монгол Улсад ковидын халдвараар нас барсан хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан цэргийн дэд хурандаа өнөөдөр нас барсан харамсалтай мэдээ байна. 

Талийгаачийн хувьд Чингэлтэй дүүргийн цэргийн штабын дарга, дэд хурандаа Ж.Д бөгөөд өнгөрсөн хугацаанд цар тахалтай тэмцэж, албан үүргээ гүйцэтгэж яваад халдвар авчээ. Улмаар цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад биеийн байдал нь улам муудаж, амьсгал хураасан байна. Цэргийн төв эмнэлгийн гадаа эх орны эрэлхэг зоригтой хүүг албан үүргээ гүйцэтгэж яваад халдварт өртөж амиа алдсан явдалд төрийн албан соёмбот далбаа бөхийж хүндэтгэл үзүүлжээ.

Албан үүргээ гүйцэтгэж яваад аюулт цар тахлаар өөд болж байгаа анхны тохиолдол байх. Талийгаачийн хувьд халдварын голомтод ажиллаж байсан бөгөөд ямар нэгэн хууч архаг өвчингүй байсан талаар эх сурвалжууд хэлж байна.

Талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. 

Талийгаачийн хувьд Чингэлтэй дүүргийн цэргийн штабын дарга, дэд хурандаа бөгөөд өнгөрсөн хугацаанд цар тахалтай тэмцэж, албан үүргээ гүйцэтгэж яваад халдвар авчээ. Улмаар цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад биеийн байдал нь улам муудаж, амьсгал хураасан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (43)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.