| | USD/MNT 0₮

"ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ" КОМПАНИЙН ҮЙЛДВЭРИЙГ БИТҮҮМЖИЛНЭ

Ойрын өдрүүдэд Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт иргэд олноороо угаартаж, амь насаа алдсан хэрэг гарч буйг сайжруулсан шахмал түлштэй холбон тайлбарлаж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан “Тавантолгой түлш” компанийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах шахмал түлшний үйлдвэрийг битүүмжилж, шалгалтын ажиллагаа эхлүүлэхээр бэлтгэж байна.

Түүнчлэн угаартсан иргэдийн галласан зуух ихэвчлэн хаалт, хавхлаг хэрэглэсэн байсан учраас гэр хорооллын айл өрхийн яндангийн хавхлагуудыг хураах ажил хийгдэж байгаа аж.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Онцгой байдлын газар, цагдаагийн байгууллагын алба хаагчид бэлэн байдалд ажиллаж, эргүүлд гарч байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.