| | USD/MNT 0₮

БАРИМТ: ЭМДЕГ 32 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авах тендер зарласнаас 6 тэрбумыг нь компьютерт ЗАРЦУУЛНА

“Нью стандарт финанс” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Чингис хаан” банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудаж, үйл ажиллагаа нь доголдон, харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг өгч чадахгүйд хүрсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тус банкинд Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөг “түгжигдээд” буй. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын /ЭМДЕГ/ дарга асан Ч.Алтанхуягийг "Чингис хаан" банкнаас хахууль авдаг байсан хэргээр хуулийн байгууллага шалгаж, хоёр удаа цагдан хорьж байсан юм. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн 2017 оны 08 сард “Чингис хаан” банкинд жилийн 15,2 хувийн хүүтэй хадгалагдаж байсан 30 тэрбум төгрөгийн жилийн хүүг 5,5 хувь болгон бууруулсныхаа хариуд өөртөө 1-1,3 хувийн хүү тооцуулж, 86,2 сая төгрөг хахууль болгон авсан нь тогтоогдсон байдаг.

Ийм найдваргүй банкинд татвар төлөгчдийн мөнгийг байршуулснаас болж иргэдийн нуруун дээр дахин ачаа ирж байгаа. Гэтэл ЭМДЕГ нь тоног төхөөрөмж авах 32 тэрбум төгрөгийн тендер зарласан байх юм. Задаргааг нь үзбэл,

  • 8 тэрбум 400 сая төгрөгөөр компьютер томограф /64 зүслэгтэй/,
  • 10 тэрбум 800 сая төгрөгөөр Ангиографийн тоног төхөөрөмж,
  • 4 тэрбум 150 сая төгрөгөөр Ангиографийн тоног төхөөрөмж /B-plane/,
  • 6 тэрбум төгрөгөөр Компьютер,
  • 2 тэрбум 975 сая төгрөгөөр Зөөврийн рентген аппарат С-arm тус тус авахаар болжээ.

Гэтэл ЭМДЕГ-ын гол зорилго нь иргэн-даатгуулагчийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахтай холбоотой санхүүгийн эрсдэлээс хамгаалах болохоос эмчилгээ оношилгооны үйлчилгээ үзүүлэх ёсгүй. Эмчилгээ, оношилгоо хийдэггүй тул  эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах ямар ч шаардлагагүй байхгүй, бүр худалдан авах ч ёсгүй гэнэ.  Ийн атал хэтийдсэн төсвөөр авах ёсгүй төхөөрөмжөө авах тендер зарласан нь өөр ашиг сонирхол агуулж байгаа гэх хардлага төрүүлж байгааг нуух юун.

“Нью стандарт финанс” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Чингис хаан” банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудаж, үйл ажиллагаа нь доголдон, харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг өгч чадахгүйд хүрсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тус банкинд Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөг “түгжигдээд” буй. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын /ЭМДЕГ/ дарга асан Ч.Алтанхуягийг "Чингис хаан" банкнаас хахууль авдаг байсан хэргээр хуулийн байгууллага шалгаж, хоёр удаа цагдан хорьж байсан юм. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн 2017 оны 08 сард “Чингис хаан” банкинд жилийн 15,2 хувийн хүүтэй хадгалагдаж байсан 30 тэрбум төгрөгийн жилийн хүүг 5,5 хувь болгон бууруулсныхаа хариуд өөртөө 1-1,3 хувийн хүү тооцуулж, 86,2 сая төгрөг хахууль болгон авсан нь тогтоогдсон байдаг.
Нийгэм

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.