| | USD/MNT 0₮

Энэ сарын байдлаар 6.8 сая тонн нүүрс экспортолжээ

Өчигдрийн байдлаар Монгол Улсын хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Харин энэ сарын байдлаар 6,8 сая тонн нүүрс экспортолсон. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспорт 3,5 сая тонноор өссөн үзүүлэлттэй байна.

Замын-Үүд боомтоор өдөрт дунджаар 25 ачааны автомашин БНХАУ-руу нэвтэрч байгаа бол төмөр замаар өдөрт дунджаар 22 вагон хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, бусад бараа бүтээгдэхүүн Монгол улсруу орж ирж байна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хэдий ч хүнсний бүтээгдэхүүн болон бараа бүтээгдэхүүний импорт тасрахгүй орж байгааг Гаалийн байгууллага, хилийн боомтууд мэдээлж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хувьд өдөрт дунджаар Шивээхүрэн боомтоор 60-90 тээврийн хэрэгсэл, Гашуунсухайт боомтоор 30 тээврийн хэрэгсэл, Ховд аймгийн Булган боомтоор 90-100 тээврийн хэрэгсэл, Ханги боомтоор 55-70 тээврийн хэрэгсэл тус тус БНХАУ-руу нэвтэрч байна. 

 

Харин энэ сарын байдлаар 6.8 сая тонн нүүрс экспортолсон. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспорт 3.5 сая тонноор өссөн үзүүлэлттэй байна
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.