| | USD/MNT 0₮

Дуудлаганд явж байсан ЯТТ-ийн дуудлагын их эмч Г.Энхцогт машиндаа төрж байсан эхэд туслаж, хүүг нь эх барьж авчээ

Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн Дуудлагын эх эмч Г.Энхцогт өчигдөр дуудлаганд явж байгаад, зам дээр машиндаа амаржиж байсан эхэд яаралтай тусламж үзүүлж, хүүхдийг нь эсэн мэнд эх барьж авчээ.

Тодруулбал, өчигдөр орой хотын төвөөс 20 гаруй км Тахилтын эцэс рүү дуудлагаар явж замд нэг машин аваараа татчихсан гэрлээ анивчуулан тусламж хүсч зогссон байжээ.

Их эмч буугаад машинд очиход жирэмсэн эмэгтэй ихэд сандарч, бүр хүүхдийнх нь толгой цухуйчихсан төрөлт явагдаж байсан гэнэ. Харин их эмч эмэгтэйд цаг алдалгүй яаралтай тусламж үзүүлэн түргэний машиндаа оруулж, эсэн мэнд амаржуулж 3 кг жинтэй хүүг эх барьж авчээ. Одоогоор эх, хүүхдийн биеийн байдал сайн, харьяа дүүргийн төрөх эмнэлэгт хүргэж өгсөн байна.  Эрүүл энхийн манааанд зогсох энэрэнгүй их үйлстэй Г.Энхцогт эмч болон багийнханд нь их амжилт хүсье. 

 

Дуудлаганд явж байсан ЯТТ-ийн дуудлагын их эмч Г.Энхцогт машиндаа төрж байсан эхэд туслаж, хүүг нь эх барьж авчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.