| | USD/MNT 0₮

Коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 31 боллоо

Манай улсад коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 31 болов. Өнгөрсөн шөнө бас хоёр хүн халдвараар нас баржээ. ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр "Хөл хорионы төгсгөлд нас баралтын тоо нэмэгдэх хандлагатай байна. Халдварын тоо буурахгүй байх тусам нас баралт нэмэгдэнэ" гэж хэлсэн. 

Өчигдрийн байдлаар биеийн байдал маш хүнд 20 хүн байснаас хоёр нь нас баржээ. Мөн гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байгаа иргэд ч хүндэрч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас бараад байна. Тиймээс иргэн бүр ухамсартай хариуцлагатай байж хатуу хөл хорионд гэртээ байж халдвар хамгааллын дэглэмээ сахихыг зөвлөж байна. 

Коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 31 боллоо
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.