| | USD/MNT 0₮

БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх халдвар авчээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх коронавирусийн халдвар авчээ. Тэрбээр халдвар авснаа "Анх энэ сарын 11-нд шинжилгээ өгсөн. Тэгээд хариу сөрөг гарсан. Яагаад шинжилгээ өгөх болсон бэ гэхээр тухайн үед бие тавгүйрхэж булчин янгинаж өвдөж байсан. Тэгээд хоёр дахь шинжилгээгээ түргэвчилснээр өгөхөд хариу маань сөрөг гарсан. Харин энэ сарын 13-нд шинжилгээ өгөхөд хариу эерэг гарсан. Ингээд ХӨСҮТ-д ирж хэвтсэн байна. Биед ковидын шинж тэмдэг илрэнгүүт өөрийгөө гэр бүлээсээ тусгаарласан.

Яагаад лайв хийж байгаа вэ гэхээр дүүрэг толгойлж ажиллаж байгаа хүнийхээ хувьд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зүтгэж ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчдыг зөвөөр ойлгоосой ард иргэд. Хамгийн түрүүнд мэдээллийг ил болгох хэрэгтэй. Би халдвартай нь тогтоогдлоо. Миний ойр орчим байсан хүмүүс, би хаагуур явсан. Тэгэхээр иргэд сонор сэрэмжтэй байж мэдэх ёстой. Магадгүй Кристал таунд амьдардаг иргэд, дэлгүүр үйчлүүлж байгаа иргэд аюулгүй байгаасай сэрэмжлээсэй гэсэн үүднээс ил болгож байна. Заавал нууцлаад байх шаардлага байхгүй. Аль болохоор иргэд маскаа байнга зүүж гараа байнга ариутгаарай. Би бол сайн маск зүүсэн. Хаана алдаваа гэдгээ эргэээд бодож байна. 

Сая хөл хорио хориогүй байсан бол би олон иргэнтэй уулзах байжээ. Магадгүй олон хүнд халдаасан бол гэж бодож байна. Өвчин туссан хүний хувьд гэвэл өндөр халуурч, шөнө хөлөрнө, цээжээр хатгуулж байна. Эмч нар уушги руугаа халдварыг оруулж гэмтээхгүй  байх тал дээр анхаарах ёстой гэж байна. Бас хууч өвчтэй юу гэж асуусан. Харшилтай эсэхийг мөн асуусан. Халдварыг аваад гурав хоножээ би" гэлээ. 

 

Сая хөл хорио хориогүй байсан бол би олон иргэнтэй уулзах байжээ. Магадгүй олон хүнд халдаасан бол гэж бодож байна. Өвчин туссан хүний хувьд гэвэл өндөр халуурч, шөнө хөлөрнө, цээжээр хатгуулж байна. Эмч нар уушги руугаа халдварыг оруулж гэмтээхгүй байх тал дээр анхаарах ёстой гэж байна. Бас хууч өвчтэй юу гэж асуусан. Харшилтай эсэхийг мөн асуусан
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.