| | USD/MNT 0₮

Энэ оны эхний 3 сарын байдлаар 18 хүүхэд гэмт хэргийн улмаас амиа алджээ

2021 оны гуравдугаар сарын байдлаар хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 126 бүртгэгджээ.

Үүнээс хүчиндэх гэмт хэрэг 101, 17 хүртэлх насны 219 хүүхэд, 18-39 насны 3114 залуучууд, 2366 эмэгтэй, сурагч 158, сургууль завсардсан 3 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ.

Харин 18 хүүхэд нас барсан бол 17 хүртэлх насны 97 хүүхэд, 18-39 насны 2382 залуучууд, 471 эмэгтэй гэмт хэрэг үйлдсэн, 76 хүүхэд, 686 эмэгтэй хүн гэмт хэрэгт оролцож холбогдсон байна.

Өнгөрсөн 2020 онд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 505, үүнээс хүчиндэх гэмт хэрэг 401, 17 хүртэлх насны 1181 хүүхэд, 18-39 насны 12278 залуучууд, 9421 эмэгтэй, сурагч 883, сургууль завсардсан 15 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ.

Харин 99 хүүхэд нас барсан ба 17 хүртэлх насны 990 хүүхэд, 18-39 насны 11639 залуучууд, 2907 эмэгтэй гэмт хэрэг үйлдсэн, 811 хүүхэд, 3352 эмэгтэй хүн гэмт хэрэгт оролцсон байна.

2021 оны гуравдугаар сарын байдлаар хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 126 бүртгэгджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.