| | USD/MNT 0₮

Халдвараар нас барсан иргэний оршуулгад гэр бүлийнхнээс нь цөөн тоогоор оролцуулж байна

Гэртээ халдвар оношлогдохоос өмнө эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан тохиолдол бүртгэгдсээр байна. Тодруулбал, гэртээ тусгаарлагдаж байхдаа халдвар аваад нас барсан таван тохиолдол байна.

Энэ тохиолдолд НОК, Буян компанитай гэрээ байгуулан тухайн нас барсан хүний цогцсыг тусгай зориулалтын уутанд хийж, цогцос хадгалах газарт хадгалан оршуулгын зан үйлийг хийж байна. Оршуулгын ажиллагаанд гэр бүлийнхнээс нь цөөн тоогоор оролцуулж байгаа аж.

Харин эмнэлэгт нас барсан тохиолдол Эрүүл мэндийн сайдын 412 тоот тушаалын дагуу цогцсыг тусгай зориулалтын уутанд хийж эмнэлгийн моргт цогцсыг хадгалан, чандарлах болон уламжлалт аргаар оршуулгын үйл хийж байгаа ажээ. 

Уг нь халдвараар нас барсан хүнийг тусгай журмын дагуу чандарлана гэж ярьж байсан ч хүсвэл гэрийнхнийг нь оролцуулж салах ёс хийлгэж байгаа юм байна. 

Халдвараар нас барсан иргэний оршуулгад гэр бүлийнхнээс нь цөөн тоогоор оролцуулж байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.