| | USD/MNT 0₮

Жи тайм сүлжээ байгуулан бусдыг залилсан Э.Оюунчимэг нарт холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэнэ

Сүлжээ байгуулан 11 мянган иргэнийг 17 тэрбум орчим төгрөгөөр хохироосон “Жи-тайм” сүлжээний Э.Оюунчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал дуусч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. 

Тодруулбал, Баянгол дүүргийн шүүхээс Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Мөн шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгээс 11 тэрбум 830 сая 503 мянга 841 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах, сүлжээнд оролцсон буюу 906 иргэний хариуцагчаас 6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах, Төрийн сан дахь Мөрдөн байцаах албаны тусгай дансанд байршуулсан 7 тэрбум 89 сая 588 мянга 699 төгрөгийг хохирогч нарт  хувь тэнцүүлэн олгуулах, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, шүүхийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн 6 автомашиныг худалдан борлуулж, борлуулсан орлогыг хохирогч нарт олгуулахаар тус, тус шийдвэрлэсэн юм.

Тэгвэл шүүгдэгч Э.Оюунчимэг нар Дээд шүүхэд хандсан бөгөөд шүүх хурлын тов зарлагджээ. Тодруулбал, энэ сарын 23-нд Дээд шүүхэд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 687 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1458 дугаар магадлалтай, Э.Оюунчимэгт холбогдох 591 хавтас хэргийг оролцогчдоос гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцэхээр болжээ. 

Баянгол дүүргийн шүүхээс Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.