| | USD/MNT 0₮

Вакцин хийлгээд халдвар авсан хүний 2304 болж, вакцин тариулаад 3 хүн нас баржээ

Вакцины эхний тунгаа хийлгээд халдвар авсан хүний тоо өнөөдрийн байдлаар 2304 болжээ. Энэ нь вакцин хийлгэсэн хүний 0.37 хувийг эзэлж байна гэсэн үг юм.

Ийнхүү нэгдүгээр тунгаа хийлгэсэн хүмүүс халдварт өртөж байна. Вакцин хийлгээд халдвар авсан эдгээр хүмүүсийн олонх нь вакцин хийлгэснээс 21 хоногт халдвар авчээ. Харин вакцин хийлгэсэн хүмүүсээс гурав нь нас баржээ. Тэдний хоёр нь синофарм, нэг нь файзер вакцин хийлгэсэн байсан. Тэд дархлаажуулалтад хамрагдаад 7-10 хонож байсан хүмүүс байжээ. 

Вакцин хийлгээд халдвар авсан эдгээр хүмүүсийн олонх нь вакцин хийлгэснээс 21 хоногт халдвар авчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.