| | USD/MNT 0₮

Халдвар аваад гэрийн тусгаарлалтад байсан таван хүн нас баржээ

Коронавирусийн халдвараар нас барж байгаа хүний тоо эрчимтэй нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар 29 хүн халдвараар нас барлаа. Энэ тоо цаашид ч өснө гэдгийг ХӨСҮТ-ийн захирал өнөөдөр хэлэв.

Тэрбээр "Гэрийн тусгаарлалтад байсан таван хүн нас барсан. Хөнгөн хүмүүсийг гэрээр нь тусгаарлаж, өрхийн эмнэлэг хяналт тавьж байгаа. Хэрвээ гэртээ биеийн байдал хүндэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандаж мэдэгдээрэй" гэсэн юм.

Архаг хууч өвчтэй хүмүүс халдварт өртөөд нас бараад байгаа бөгөөд халдвар авсан эхний өдрөө ч нас барсан тохиолдол байна. Гэртээ нас барсан хүмүүсийн цогцсыг Буян компани авч чандарлажээ. 

Халдвар аваад гэрийн тусгаарлалтад байсан таван хүн нас баржээ
Нийгэм

Сэтгэгдэл (36)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.