| | USD/MNT 0₮

Нас баралт "залуужиж", 44, 49 настай хоёр хүн НАС БАРЖЭЭ

ЭМЯ-наас ковид-19 халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагт "ковид-19" халдварын тоо нийслэлд 1094, улсын хэмжээнд 1220 бүртгэгджээ. Ингэснээр Монгол Улсын нийт халдварын тоо 17,823 боллоо. Мөн хоёр хүн нас барж, нас баралт 29-д хүрлээ гэсэн харамсалтай мэдээг ЭМЯ-наас хэлж байна. 49 настай эрэгтэй, 44 настай эрэгтэй нар ковид-19 халдварын хүнд хэлбэрээр нас баржээ. Халдварын тоо огцом ихсэж байгаа бөгөөд нас баралт ч тэр хэвээрээ "залуужсаар" байна. Өмнө нь архаг хууч өвчтэй өндөр настай хүмүүсийн биеийн байдал хүндэрч байсан бол сүүлийн өдрүүдэд идэр насны хүмүүс нас барж байгаа юм.

Халдварыг задалбал, гадаадаас чартер нислэгээр ирсэн 10 хүн, дотоодын халдвар 1208 илэрлээ. Өөрөөр хэлбэл, УБ-т 1094, орон нутаг 114, эмнэлгийн хоёр ажилтнаас тус тус халдвар илэрчээ. 

Хөдөө орон нутгийн хувьд:

ЭМЯ-наас ковид-19 халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагт "ковид-19" халдварын тоо нийслэлд 1094, улсын хэмжээнд 1220 бүртгэгджээ. Ингэснээр Монгол Улсын нийт халдварын тоо 17,823 боллоо. Мөн хоёр хүн нас барж, нас баралт 29-д хүрлээ гэсэн харамсалтай мэдээг ЭМЯ-наас хэлж байна. 49 настай эрэгтэй, 44 настай эрэгтэй нар ковид-19 халдварын хүнд хэлбэрээр нас баржээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.