| | USD/MNT 0₮

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 156 иргэн эх орондоо ирлээ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр /04.13/ 22:56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 156 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг Кемпенски, Туушин, Новотел, Зүчи, Тэмүжин зочид буудалд тусгаарласан юм.

Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлагдана. Мөн вакцины 1,2 тундаа хамрагдсан иргэд тусгаарлагдахгүй байх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 156 иргэн эх орондоо ирлээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.