| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Хоногт ковид-19 халдварын 1220 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн НАС БАРЖЭЭ

Нийслэлийн хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд тав дахь өдөртэйгөө золгож буй. Харин сүүлийн 24 цагт "ковид-19" халдварын тоо нийслэлд 1094, улсын хэмжээнд 1220 бүртгэгджээ. Мөн хоёр хүн нас барсан гэсэн харамсалтай мэдээг эх сурвалжууд хэлж байна. Халдварыг задалбал, гадаадаас чартер нислэгээр ирсэн 10 хүн, дотоодын халдвар 1210 илэрлээ. Өөрөөр хэлбэл, УБ-т 1094, орон нутаг 114, эмнэлгийн хоёр ажилтнаас тус тус халдвар илэрчээ.

Хатуу хөл хорио тогтоосон ч халдварын тоо буурахгүй байгаа бөгөөд энэ талаар ЭМЯ-наас мэдээлэхдээ "Хатуу хөл хорио тогтоогоод халдварын тоо шууд буурна гэж байхгүй. Учир нь халдварын нууц үе 3-5 хоног байдаг. Хөл хорио тогтоосны үр дүн 5-7 хоногийн дараа илэрнэ" гэсэн юм.

Нийслэлийн хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд тав дахь өдөртэйгөө золгож буй. Харин сүүлийн 24 цагт "ковид-19" халдварын тоо нийслэлд 1094, улсын хэмжээнд 1220 бүртгэгджээ. Мөн хоёр хүн нас барсан гэсэн харамсалтай мэдээг эх сурвалжууд хэлж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.