| | USD/MNT 0₮

Т.Түмэнжаргал:Гэр бүлийн амьдрал хайр дээр тогтох ч 50 хувь нь бэлгийн амьдрал дээр тогтоно

Секс, хосын дотно харилцаа судлаач, гэр бүл судлаач Т.Түмэнжаргал МҮОНРТ-ийн “Хайрлаарай” нэвтрүүлэгт оролцож хосын ариун нандин харилцаа, бэлгийн амьдралын талаар ярилцжээ. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

-Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Түмэнжаргал гэдэг гэр бүл судлаач магистрант, секс судлаач секслогич хүн байна.

-Амьдрал юун дээр тогтдог вэ?

-Ерөнхийд нь базаад ярих юм бол харилцаан дээр тогтоно. Хүмүүс нэг зүйлийг орхигдуулдаг. Би бол амьдралын 50 хувь нь бэлгийн амьдрал дээр тогтдог гэж боддог. Бид нарын өдөр тутамд хэлээд байгаа харилцаанд нөлөөлдөг.

-Залуучуудын мөнхийн сэдэв бол хайр. Хайраа хадгалж, бат бөх харилцааг яаж авч явах бэ. Нөгөөтэйгүүр хосын харилцаа буюу секс гэж ярихаар их хаалттай сэдэв юм шиг санагддаг?

-Нийгмийн дунд бол секс гэдэг сэдэв бол хаалттай. Хамгийн зөв талаас мэдээллийг өгч хоорондоо нээлттэй ярилцдаг байх ёстой. Секс,бэлгийн амьдрал гэдэг заяагдмал хэрэгцээ. Чухал ярих ёстой сэдэв мөн. Нэгийг дөвийлгөж, нөгөөг хасна гэж ярихаасаа илүүтэй хайр буюу сэтгэлзүйн хэрэгцээ амжилт нэр төр, мөнгө секс гурвыг хослуулж блансыг тэнцвэржүүлж явна гэдэг маш чухал.

-Хүний гурван хэрэгцээ гэж ярилаа. Хайрын, нийгмийн, физиологийн хэрэгцээний аль нь чухал бэ?

-Монгол уламжлалд бие, хэл, сэтгэл гурвын харилцааг тэнцвэртэй авч явна гэдэг. Хоёр зүйлийг хийгээд яваад байх биш бэлгийн харилцаа, бэлгийн боловсролдоо анхаарч байж гэр бүл  түвшин, тогтуун байна. Тийм ч учраас би бид алдаа гаргаж явж байсныг үгүйсгүй. Бэлгийн амьдралаа өөрчилснөөр гэр бүлийн уур амьсгал сайхан болдог юм байна гэдгийг ойлгоод энэ секслоги гэдэг зүйлийг судлаад суралцаад явж байгаа би. Таашаалаараа дамжуулж бид нар сэтгэл тэнүүн азжаргалтай амьдардаг шүү дээ.

-Тодорхой давтамжууд дээр хосуудын харилцаа муудаж хөндийрдөг салдаг гэх ойлголт бий. Эсвэл хамтдаа байгаа ч халуун харилцаа үгүй болдог гэх. Ийм харилцаанд яг юу нөлөөлөөд байна. Бид юуг мэдэхгүй анзаарахгүй байна вэ?

-Бэлгийн боловсрол гэдгийг бид маш их орхигдуулсан. Сургуульд сурах ёстой, амжилтад заавал хүрэх ёстой. Байр машинтай байх ёстой гэж тулгаж байгаа үзлээс болж бид эсрэг хүйстэнгээ харьцахад бэрхшээл тулгардаг. Бид бэлгийн боловсролтой байх юм шүү гэдгээ л нийгэмд орхигдуулсан. Бэлгийн боловсрол гэдэг соёл юм. Сексийн харилцаа үүсээд дотно харилцаанд ороод гэр бүл зохиох гэхээр энэ тал дээрээ мэдлэг, туршлага байдаггүй. Аав ээж болон ойр дотны хүмүүс хэлж өгдөггүй. Бид мэдээж хайраараа, даавраараа нэгэндээ татагдаад гэр бүлийн амьдрал зохиодог. Ингээд бүл нэмж хүүхэдтэй болдог. Гэвч төд удалгүй энэ сексийн харилцааны асуудал үүсдэг.

Хоёрдугаарт 7-8 жил хамт амьдарсны дараа нэг нэгнээсээ уйдах, мөн ахмад настай болоод нийгмийн буруу үзлээс болоод эмэгтэй хүн цэвэршчих юм бол бэлгийн харьцаанд орж болохгүй гээд эмээгийн дүрд ордог. Гэвч хүнд маш олон дааврууд ялгардаг учраас бидний сэтгэл санаа тайван байдаг. Шийдвэр гаргахдаа эерэг байдаг. Ийм гоё эерэг байгаа хүн чинь гэр бүлийн харилцаандаа, нийгэмд харилцахдаа маш гоё эерэг хүн болж хувирдаг. Харин бэлгийн боловсролоо орхигдуулснаас болж гэр бүлээ эрсдэлд оруулах, хувь хүний азжаргалын индексээ доошлуулж байдаг.

Эрт дээр үе гэлтгүй одоо ч Далантай, Наянтай, Ерэнтэй гээд нэртэй хүмүүс байдаг. Далан настай байхдаа хүүхэдтэй болсон учир Далантай гэж хүүхэддээ нэр өгдөг байж. Бид нарын уламжлалд бэлгийн амьдрал, хурьцлыг маш энгийнээр хүлээж авдаг ард түмэн байсан. Одоо бид нарын амьдрал, боловсрол болон мөнгө тал руугаа өөрчлөгджээ.

-Хайрын тухайд гэвэл?

-Хайр маш богино хугацаанд үргэлжилдэг. Судлаачдын үзсэнээр нэг нэгнийгээ анх харсан өдрөөс эхлээд бид нарын тархинд хайрын бодис ялгарадаг. Энэ бодис нэгэндээ хүчтэй татагдах дур хүслийн буюу бүр хар тамхи шиг үйлчилгээтэй бодис бид нарын тархинд ялгарчихдаг. Энэ бодис хоёр жил хүчтэй үйлдвэрлэгдэж байдаг. Нэг нэгэндээ хүчтэйгээр татагдана гэсэн үг.

-Халуун харилцаа үнэ цэнэ болоод хувирчихдаг юм шигээ. Жинхэнэ хайраа олсон бол тэр үнэ цэнэ дээр цаашаа амьдрал үргэлжлэх байх?

-Тийм, яг зөв. Нэг нэгнийгээ энхрийлж, үнсэж, нэгнээ хайрлаж хүндэлдэг үйлдлийг харж өссөн хүүхэд хайрын утга учрыг ойлгоно. Бэлгийн боловсрол гэж энийг хэлнэ. Эцэг эх хоёр нэг нэгэндээ маш гоё хайраа энгийнээр өдөр тутамд ичиж зовохгүйгээр гаргаж байх ёстой. Нэгнийгээ үнсэх, таалах, магтах, харц шидэлцэх гэх мэтээр хайрын анхан шатны боловсролын мэдээллүүдийг эцэг эх хоёр маань үр хүүхэддээ өгч байх ёстой.

-Хэдий нэг нэгэндээ халуун дулаан дотноор татагдаж байгаа ч цаашдаа бид хоёр таарч тохирч амьдрах уу гэдгээ бас бодож шалгаж байх ёстой юм шигээ?

-Тийм. Зан чанар, харилцаа, соёл, зохицол хосуудын харилцаанд нөлөөлдөг.  Үүнийгээ ажиглаж байх ёстой.

-Залуучууд маань танилцангуутаа “Энэ минийх” гэж ойлгож өмчлөөд хэтэрхий хурдтай харилцааг төсөөлөөд бий болгоод явчихдаг. Энэ нь эргээд маш том алдаа болох талтай юу?

-Залуучууд харилцаанаас төгс зүйлийг хүсээд байдаг. Харилцаа эхлүүлсэн бол шууд гэр бүл болоод амьдрах ёстой гэсэн шийдвэрийг гаргаад байдаг. Гэтэл гэр бүл болоод хүүхэдтэй болоод ирэхээр хариуцлагын өөр асуудал яригдана. Тийм учраас анхнаасаа зөв хүнтэйгээ гэр бүлээ төлөвлөж байгаад хүүхдээ гаргах юм бол тэр хүүхэд эрүүл орчинд өснө.

Хүмүүсийн сексийн сонирхол гэж бий. Эмэгтэй хүн ямар хүнд татагдах вэ, ямар хүн байх вэ гэдгээ дотроо төсөөлсөн байдаг. Эрэгтэй хүн төсөөлөөгүй явж байгаад тухайн үеийнхээ мэдрэмжээр шийдвэрийг гаргадаг. Залуучууд маань мөнгөтэй хүнд эмэгтэй хүн татагддаг гэж ойлгодог. Энэ бол буруу. Оюун ухаан, ухаалаг байдал, цэмцгэр байгаа байдалд татагдах эмэгтэй ч бий эрэгтэй ч бий. Бас дотоод хүчинд татагдах тохиолдол ч бий.

-Нийгэм цаг үе өөрчлөгдөөд бид технологи дунд амьдраад байна. Үүнийг дагаад хүмүүсийн сэтгэлзүй, стрессийн түвшин хүртэл өөр болчихжээ?

-Гэхдээ бид нар соёл уламжлал, үнэт зүйлээ 100 хувь үгүйсгэж болохгүй. Бид өөрсдийнхөө онцлогийг мэдэж байх ёстой. Монголоо судлах ёстой. Монгол гэр бүл үнэт зүйл, өв уламжлалаа хүндэтгэх ёстой. Тийм учраас би гэр бүл судлаачаар магистрант хамгаалсан. Уг нь Монгол эмэгтэй байгалиасаа их гоё аальтай, өөрийн гэсэн давтагдашгүй гоё араншинтай байдаг. Гэвч нийгмийн энэ байгаа байдлаас болоод өөрчлөгдчихөөд байгаа юм.

-Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс яг юу хүсдэг вэ?

-Эрэгтэй хүний сэтгэлзүйн үндсэн хэрэгцээ гэж бий. Магтуулах, хайрлуулах, ар гэрийг нь хүндлэх, найз нөхдийнх нь хүрээллийг хүндлэх, дээрээс нь бэлгийн хэрэгцээ гэж бий.

Надаар үйлчлүүлдэг нэртэй төртэй том албан тушаалтай эмэгтэйчүүд байдаг. Тэд өөртөө итгэлтэй байдлаар албан ажил дээрээ гаргаж байгаа араншин хүчтэй харизмаа гэрийнхээ хаалгаар орохдоо орхиод орох ёстой байтал гэртээ яг тэр зантайгаа яваад ордог. Хүндлэлийн харилцаа байхгүй болохоор гэр бүлийн харилцаа хөрөлттэй хөндий хүйтэн болж, гэр бүл салах суурь тавигддаг.

Орчин үед хүний онцлог гэдгээсээ хамаараад эрэгтэй нь гэртээ хүүхдээ хараад эхнэр нь ажлаа хийж мөнгөө олдог гэр бүл байна. Харилцан хоёулаа ойлголцож ажиллаж болно. Тухайн хоёр хүн биенээ ойлгоод тохиролцож амьдарч байвал  аль ч амьдралын хэмнэл зөв. Дур хүслийн ялгаа гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Эмэгтэй хүн анх хүнтэй суухдаа бэлгийн дур хүсэл өндөр байдаггүй. Хайрлуулах, халамжлуулах, нөмөр нөөлөгийг хүсч халуун дулаан амьдралыг чухалчилж гэр бүл болдгоос сексийг хүсэж болдоггүй юм. Урт хугацаанд эмэгтэй хүнд бий болдог хэрэгцээ юм. Нэг судалгаа байдаг. Эмэгтэй хүн бэлгийн харьцаанд удаан орох тусмаа нээлттэй хандаж эхэлдэг. 30 наснаас эмэгтэй хүний бэлгийн амьдрал бүрэн гүйцэт боловсорсон байдаг.

-Эмэгтэй хүний дур хүсэл юун дээр унтардаг вэ?

-Хэтэрхий хатуу хүмүүжил насан туршдаа бэлгийн дур хүсэлгүй амьдрах гээд байдаг. Дээрээс нь стресс. Ахуйн хувьд олон хүүхэдтэй, гэр орны асуудал ихтэй янз бүрийн суурь өвчтэйгээс болж эмэгтэйчүүдийн дур хүсэл буурах гээд байдаг. Цэвэршилт 55 наснаас эхэлдэг байсан. Одоо бол 35 наснаас эхэлдэг болжээ. Энэ нь нөхөн үржихгүй гэсэн үг. Түүнээс бэлгийн харилцаа үргэлжилнэ. Секс хийснээр бидний хэрэгтэй даавар ялгарч бидний сэтгэлзүй тэнцвэртэй болдог.

-Эрэгтэй хүний бэлгийн дур хүсэл сонирхол хэдэн настайдаа идэвхтэй байдаг вэ?

-20-25 наснаас хамгийн идэвхтэй байдаг. Тэгээд энэ насан дээрээ эхнэр авчихвал хэрэгцээ нь хангагдахгүй болоод олон асуудал гарч ирдэг. 30-35 наснаас эхлээд эрэгтэй хүний бэлгийн даавар багасч байдаг. Нас өндөр болох тусам бэлгийн дур хүсэл буурах ч чадамж нь байдаг. АНУ-д хийсэн судалгаагаар 60-аас дээш насны эрчүүдийн 20-30 хувь нь байнгын бэлгийн харьцаанд байдаг. Дээр үед хоололт агаар, ахуй гээд эрүүл байсан учраас манай эрчүүд бэлгийн чалх чадамж өндөртэй байсан. Одоо бол хотжилтой холбоотойгоор бэлгийн чадавх нь буураад байна гэж эмч нар ярьдаг. Эрчүүд маань хэтэрхий ажлын хойноос хөөцөлдөхийн оронд бэлгийн амьдралаа тогтмол байлгаж хайрын даавар ялгаруулах, өөрийгөө эрүүл байлгахад анхаарах хэрэгтэй. Урт удаан хугацаанд дотно харилцаагаа авч явах ёстой.

-Сексийг хийх шалтгааны тухайд?

-Нэгдүгээрт биеийнх, хоёрдугаарт сэтгэл санааны хайртай учраас хийнэ. Гуравдугаарт эмзэг байдлын буюу хүүхэд гаргая гэж амалсан болохоор, дөрөвдүгээрт хүмүүс зорилготой секс хийдэг. Тэр нь юу бэ гэхээр албан тушаал ахих гэж, нэр хүндээ өсгөх гэж, хүүхэдтэй болох зорилгоор мөнгөний төлөө секс хийдэг. Шалтгаан болгон өөр учраас хүн болгон өөр.

-Сексийг хайр уу, хэрэгцээ юу гэж бодож явсаар гэр бүлтэй хүмүүс нэгнээ хуурч, араар нь тавьж эхэлдэг гэж ойлгоод байдаг?

-Араар тавьсан хүмүүсийг судлаад үзэхээр гэнэтийн байдлаар ийм харилцаанд орсон байдаг. Шоудаж явж байгаад гэнэт тааралдаад ч юмуу. Дараагийнх нь зориудаар биеэ үнэлэлтийн үйлчилгээгээр авсан байх. Гуравдахь нь удаан хугацааны амрагийн харилцаа байна. Эхний хоёр тохиолдол дээр бэлгийн замын халдварт өвчин авчихаж болж байна. Согтуудаа хүчирхийлүүлсэн байж болно. Энэ нь маш их эрсдэлтэй харилцаа. Гэхдээ гэр бүл салахад тийм ч их нөлөөтэй биш.

Харин удаан хугацаанд амрагийн харьцаа үүсгээд секс хайгаагүй, сэтгэлийн харилцаа хайж явсан тохиолдол бий. Эрэгтэй хүн өөрийнхөө таван хэрэгцээн дээр сэтгэлийн харилцаа хайж явж байгаад нууц амрагийн харилцаанд орчихдог. Эмэгтэйн хувьд мөн өөрийг нь хөөрхөн гэж хэлдэггүй нөхөртэй байх, мөнгөний дутагдалтай байхаас шалтгаалаад мөн л сэтгэлийн харилцаа, нөмөр нөөлөг хайсан байдаг. Тэгэхээр нууц амрагийн харилцаа үүсгэхгүйн  тулд анхнаасаа нэг нэгнийхээ онцлогийг таньж мэдэх, бүх юмыг тэнцвэртэй авч явж байж бат бөх харилцаа үүснэ. Хамгийн гол нь итгэлцэл харилцаа маш чухал.

-Хэдий унтарсан хөрсөн байгаа харилцааг эргүүлж гоё сайхан болгох боломж бий юу?

-Байлгүй яах вэ. 10, 20 хэдэн жил болчихлоо гээд нэг нэгнээсээ уйдсан хосууд гэж байдаг. Хамгийн энгийнээр зөвлөгөө өгөхөд хамгийн анх харилцаанд маш сайхан дурсамжууд байдаг шүү дээ. Анх уулзаж болзож байсан үе, анх хүүхэдтэй болж байсан дурсамж, баяртай жаргалтай байсан үеийнхээ зургийн цомгийг үзэх энэ болгон чинь хайрын даавар ялгаруулна, харилцаа сайхан болно. Тэгээд бие биенээ уучилсан байх ёстой.

 

Араар тавьсан хүмүүсийг судлаад үзэхээр гэнэтийн байдлаар ийм харилцаанд орсон байдаг. Шоудаж явж байгаад гэнэт тааралдаад ч юмуу. Дараагийнх нь зориудаар биеэ үнэлэлтийн үйлчилгээгээр авсан байх. Гуравдахь нь удаан хугацааны амрагийн харилцаа байна. Эхний хоёр тохиолдол дээр бэлгийн замын халдварт өвчин авчихаж болж байна. Согтуудаа хүчирхийлүүлсэн байж болно. Энэ нь маш их эрсдэлтэй харилцаа. Гэхдээ гэр бүл салахад тийм ч их нөлөөтэй биш.Харин удаан хугацаанд амрагийн харьцаа үүсгээд секс хайгаагүй, сэтгэлийн харилцаа хайж явсан тохиолдол бий. Эрэгтэй хүн өөрийнхөө таван хэрэгцээн дээр сэтгэлийн харилцаа хайж явж байгаад нууц амрагийн харилцаанд орчихдог. Эмэгтэйн хувьд мөн өөрийг нь хөөрхөн гэж хэлдэггүй нөхөртэй байх, мөнгөний дутагдалтай байхаас шалтгаалаад мөн л сэтгэлийн харилцаа, нөмөр нөөлөг хайсан байдаг. Тэгэхээр нууц амрагийн харилцаа үүсгэхгүйн тулд анхнаасаа нэг нэгнийхээ онцлогийг таньж мэдэх, бүх юмыг тэнцвэртэй авч явж байж бат бөх харилцаа үүснэ. Хамгийн гол нь итгэлцэл харилцаа маш чухал.
Ярилцлага

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.