| | USD/MNT 0₮

Засгийн газрын хуралдаанаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг чөлөөлж магадгүй

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг хөл хориотой үед албаны машинаараа эмэгтэйчүүдийг зочид буудал, бар цэнгээний газрын хооронд зөөсөн гэх машины бичлэг нь ил тод болсон билээ. Тэгвэл албаны машин ашиглаж, хариуцлагагүй хандсан гэх дэд сайд Б.Мөнхжинг ажлаас нь чөлөөлжээ гэсэн мэдээлэл өчигдөр цахим орчинд тавигдсан.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар түүнийг чөлөөлж магадгүй болжээ. Хуулиараа дэд сайд нарыг Засгийн газрын хуралдаанаас томилж, чөлөөлдөг. Б.Мөнхжинг өнгөрсөн оны долдугаар сард Гадаад харилцааны дэд сайдаар томилж байв. 

Тэрбээр Гадаад харилцааны дэд сайдаар томилогдохын өмнө Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн гадаад бодлогын зөвлөх, түүнээс өмнө Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт мэргэжилтэн, мөн яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт атташе, Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны яамны  Бодлого төлөвлөлтийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга, МАН -ын Гадаад харилцааны албаны дарга зэрэг албыг хашиж байжээ. 

 

Засгийн газрын хуралдаанаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг чөлөөлж магадгүй
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.