| | USD/MNT 0₮

Халдварын тохиолдол өнөөдөр 1000 хол давсан уу

Нийслэлд 15 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоосон ч сүүлийн өдрүүдэд илрэх халдварын тохиолдол буурахгүй байна. Өчигдөр гэхэд 800 гаруй хүнээс халдвар илэрсэн бол өнөөдөр энэ тоо 1000 давсан гэх мэдээлэл байна. Хөл хорио тогтоосноор халдварын тохиолдол тодорхой хувиар буурна гэж үзэж тооцоолсон ч үгүй бололтой.

Харин нас баралт сүүлийн 7 хоногт 10 бүртгэгдсэн энэ тоо ч цаашид өсөх хандлагатай. Зарим өвчтнүүд эмнэлгийн тусламж авч чадахгүй гэртээ хүндэрч амиа алдаж эхэлсэн. Эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдэж, эрчимт эмчилгээний ор дүүрсэн. Амьсгалын болон уушги орлуулах аппарат хүрэлцэхгүй байгаа өчигдөр яамны газрын дарга ярьсан билээ.

Энэ хатуу хөл хорины үед вакцинжуулалтаа эрчимтэй явуулах ёстой байсан ч хоёр дахь тунгийн нөөц байхгүй гэдэг шалтгаанаар түр зогсоосон байдалтай байна. Гэвч халдварын тоо тохиолдол буурахгүй нэмэгдсээр байна. 

Нийслэлд 15 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоосон ч сүүлийн өдрүүдэд илрэх халдварын тохиолдол буурахгүй байна. Өчигдөр гэхэд 800 гаруй хүнээс халдвар илэрсэн бол өнөөдөр энэ тоо 1000 давсан гэх мэдээлэл байна. Хөл хорио тогтоосноор халдварын тохиолдол тодорхой хувиар буурна гэж үзэж тооцоолсон ч үгүй бололтой.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.