| | USD/MNT 0₮

Ж.Байгалмаа:Хөл хорионы үр дүнг хэлэх боломжгүй

УОК-иос 15 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоосон байгаа. Хөл хорио тогтоосноор халдварын голомт буурна, хумигдана гэж үзсэн. Гэвч гадуур иргэд машин тэнэх сэлгүүцэх тохиолдол их байна. 

Тэгвэл энэхүү тогтоосон хатуу хөл хорионы үр дүн ямар байх талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа "Хатуу хөл хорионы үр дүн хөл хориог хэр хугацаанд тогтоохоос хамаарна. Эхний ээлжид 15 хоногийн хугацаанд хөл хорио тогтоож байна. Энэ хугацаанд өвчлөлийн нөхцөл байдал тодорхой хэмжээгээр саарна. Өнөөдөр 885 тохиолдол бүртгэгдсэн нь нууц үеийн хугацаандаа 4-6 хоногийн өмнө халдварт өртсөн хүмүүс гэж ойлгож болно. Хөл хорионы үр дүнг одоогоор хэлэх боломжгүй.

Өвчлөлийг хяналтад авах эсэх нь хугацаанаас шалтгаална. Бидний тооцоолсноор дархлаажуулалтын үр дүн 70 хувьтай байвал 15 хоногийн хөл хорионы дараа өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо бага зэрэг буурна. Хөл хорионы дараа өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол дахин өсөх тооцоо байна.

Нийт 28 хоногийн хугацаанд хөл хорио тогтоож, хүн амаа дархлаажуулбал үр дүнтэй" гэжээ. 

Хатуу хөл хорионы үр дүн хөл хориог хэр хугацаанд тогтоохоос хамаарна. Эхний ээлжид 15 хоногийн хугацаанд хөл хорио тогтоож байна. Энэ хугацаанд өвчлөлийн нөхцөл байдал тодорхой хэмжээгээр саарна. Өнөөдөр 885 тохиолдол бүртгэгдсэн нь нууц үеийн хугацаандаа 4-6 хоногийн өмнө халдварт өртсөн хүмүүс гэж ойлгож болно. Хөл хорионы үр дүнг одоогоор хэлэх боломжгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.