| | USD/MNT 0₮

Самарт явж байсан ЗУРГААН залуу машины тэвшин дээрээ угаартаж НАС БАРЖЭЭ

Самарт явж байсан залуус машиндаа угаартаж нас барсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р багийн нутаг дэвсгэрт энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 14:30 цагийн үед зургаан хүн угаартаж нас барсан байдалтай олдож цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн байна.

Хэргийг тодруулбал, тус багт оршин суух 22-46 насны Т, Г, Ү, О, Х, М нар нь тус багийн нутаг дэвсгэрт самарт явж байхдаа бүхээгтэй /битүү/ машины тэвшин дээр унтаж байгаад угаартаж нас баржээ. Уг хэргийг тус сумын цагдаагийн хэлтэс шалгаж байна. Азаар машины гадна унтаж байсан жолооч нь л амьд үлджээ.

Самарт явж байсан залуус машиндаа угаартаж нас барсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р багийн нутаг дэвсгэрт энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 14:30 цагийн үед зургаан хүн угаартаж нас барсан байдалтай олдож цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.