| | USD/MNT 0₮

17 хүртэлх насны 3318 хүүхэд коронавирусийн халдвараар өвчлөөд байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 16,603 тохиолдол бүртгэгдээд байна. Үүний 20 хувь нь 0-17 насны хүүхдүүд байгаа юм. Өнөөдрийн байдлаар 0-17 насны 3,318 хүүхэд коронавируст халдвараар өвчлөөд байна. Халдвар авсан хүүхдүүдийн 2,869 нь Улаанбаатарт, 22 хүүхэд нь гадаадаас халдвартай ирсэн. Харин 427 хүүхэд аймаг орон нутагт халдвар авсан байгаа юм.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа хэлэхдээ  “Хүүхдүүдийн гэр бүлд халдвартай хүн байгаа бол бид PCR шинжилгээг авч байгаа. Гэхдээ нэг хүртэлх насны хүүхдээс сорьц авах нь тийм ч хялбар биш байдаг тул ихэнх үед энэ насны хүүхдээс сорьц авахгүй байхыг хичээж буй. Зарим тохиолдолд уян бамбараар амны хөндий буюу залгиураас нь сорьц авдаг. Мөн нэгээс дээш настай хүүхдүүдэд залгиурын сорьцыг авч байгаа" гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар 0-17 насны 3,318 хүүхэд коронавируст халдвараар өвчлөөд байна. Халдвар авсан хүүхдүүдийн 2,869 нь Улаанбаатарт, 22 хүүхэд нь гадаадаас халдвартай ирсэн. Харин 427 хүүхэд аймаг орон нутагт халдвар авсан байгаа юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.