| | USD/MNT 0₮

Коронавирусийн халдвараар 20 настай залуу нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 885 хүнээс халдвар илэрчээ. Үүнээс 836 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Коронавирусийн халдвар аван эмчлүүлж байсан 20 настай эрэгтэй, 61 настай эрэгтэй нас барсан. Ингэснээр нас баралт 27 бүртгэгдэв. Өнөөдрийн байдлаар халдвар аван эмчлүүлж буй хүмүүсийн 71.6 хувь нь хөнгөн, хүндэвтэр 22.9, хүнд 4.7 хувь байна. Өдөрт бүртгэгдэх халдварын тоо нэмэгдэх тусам хүнд, хүндэвтэр болон нас баралт нэмэгдэх хандлагатай байгааг онцоллоо. 

Коронавирусийн халдвараар 20 настай залуу нас барлаа
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.