| | USD/MNT 0₮

БНСУ-ыг зорьсон начин Э.Энхбат эрчимт эмчилгээнд орж, эхнэр нь зочид буудалд тусгаарлагджээ

Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт "үхлүүт" болтол зодуулсан Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг өчигдөр гэр бүлийнхэн нь БНСУ-руу эмчилгээнд авч явсан билээ. Хохирогч Э.Энхбат тархиндаа хүнд гэмтэл авсан тул гадаадад эмчлүүлэх шаардлагатай, эмчилгээний зардал 500 сая гэсэн тооцоо гарсан юм. Тэгвэл эмчилгээний зардлыг Н.Түвшинбаяр болон гэр бүлийнхэн нь гаргаж эхэлсэн байна. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга ч эмчилгээнд нь мөнгө өгсөн гэх мэдээлэл байна.

Харин 600 гаруй бөх нийлж нэгдэж 40 гаруй сая төгрөгийн хандив цуглуулж өгчээ.

Өчигдөр тусгай үүргийн онгоцоор БНСУ-ыг зорьсон Э.Энхбат болон тэдний гэр бүлийнхэн мөн ГССҮТ-ийн хоёр эмч, нэг сувилагч явсан бөгөөд хохирогч Э.Энхбат эмчлүүлэх эмнэлгийнхээ эрчимт эмчилгээнд шууд орсон бол эхнэр Б.Нандинцэцэг нь 14 хоног буудалд тусгаарлагдахаар болжээ. Э.Энхбат начны хувьд биеийн байдал нь хүнд унтуулга тариатай байгаа талаар эх сурвалж хэлсэн. 

Бөхчүүд болон түүний барилдааныг үздэг хүмүүс эрүүл саруул болоод зүлэг ногоон дэвжээндээ эргэн гарч ирэхийг хүсч, залбирч байгаа билээ. 

Дашрамд дуулгахад, найзыгаа зодсон Н.Түвшинбаярыг ганц худагт саатуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. 

Начин Э.Энхбат эрчимт эмчилгээнд орж, эхнэр нь буудалд тусгаарлагджээ
Нийгэм

Сэтгэгдэл (147)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.