| | USD/MNT 0₮

Завхан аймагт гурван хүнээс халдвар илэрч, хөл хорио тогтоолоо

Завхан аймагт 72 цагийн тэг зогсолт хийжээ. Тус аймагт Улаанбаатар хотоос ирсэн иргэдээс Covid-19 илэрсэн тул уг арга хэмжээг авч буйг аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.

Тодруулбал, энэ сарын 4-нд Улаанбаатар хотоос Улиастай суманд ирсэн дөрвөниргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад гурван хүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Тэдний нэг нь гэрийн тусгаарлалт зөрчсөн аж.

Аймгийн Онцгой комиссын мэдээлснээр Улаанбаатар хотоос ирсэн иргэд нь 14 хоног гэрийн тусгаарлалтад байх ёстой. Гэвч хотоос ирсэн иргэдийн нэг нь долоо хоног тусгаарлагдаж, ажиглалтын хугацааг зөрчжээ. Урьдчилсан байдлаар шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүсийн ойрын хавьтлын 47 хүнийг тогтоосон байна.

Түргэвчилсэн оношлуураар илэрсэн 3 тохиолдол батлагдвал нийт тохиолдол 18 болно. Одоо бол 15 тохиолдол бүртгэгдснээс нийт 13-ыг эмчилсэн байгаа юм. 

Тодруулбал, энэ сарын 4-нд Улаанбаатар хотоос Улиастай суманд ирсэн дөрвөниргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад гурван хүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Тэдний нэг нь гэрийн тусгаарлалт зөрчсөн аж.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.